Япончууд манайхаас нүүрс худалдаж авах санал тавив

Twitter Print
2016 оны 08-р сар 09-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компани Монгол Улсаас нүүрс худалдан авах санал тавьжээ. Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга Япон Улсын Шизуоки мужийн Засаг дарга Кавакацү Хэйта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын эхэнд Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга "Саяхан болсон УИХ-ын сонгуулиар МАН олонхийн суудал авч, Засгийн газраа дангаараа бүрдүүлсэн. Шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд тогтвортой ажиллах боломжтой учраас та бидний хамтын ажиллагаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Шизуоки мужийн Засаг дарга хоёр орны хооронд тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний салбарын боловсон хүчинг сургах ажил амжилттай хэрэгжсэнийг онцлов. “Бид монголоос эрчим хүчний нүүрс худалдан авах санал тавьж байна. Шарын гол, Алагтолгой, Шивээ-Овоогийн уурхайн нүүрсэнд хийсэн туршилт шинжилгээний дүн манай цахилгаан станцын хэрэглээнд тохирно гэсэн дүн гарсан. Иймд Япон улсын Төвийн бүсийн Цахилгаан компаниас ЭХЯ-тай хамтран ажиллах санал тавьж байна” гэв.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.