Ууланд осолдсон жуулчин GPS-ийн тусламжтайгаар амь аврагджээ

Twitter Print
2016 оны 08-р сар 09-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Альпийн нуруунд аялаж яваад гүн хавцалд унасан нэгэн жуулчин GPS байрлал тогтоогчын тусламжтайгаар амь аврагджээ. Швейцарийн иргэн 40 настай уг жуулчин Австрийн Лунгау засаг захиргааны төвийн ойролцоох ууланд аялах үедээ 15 метр гүн хавцалд унасан байна. Тэрээр харин GPS байрлал тотгтоогч үйлдвэрлэсэн америкийн компанид SOS дохио явуулснаар орон нутгийн аврагчид түүнийг очиж аварсан аж. 

Америк компанийхан ослын дохио хүлээн авсан даруйдаа Австрийн Гадаад харилцааны яам руу холбогдож шуурхай мэдээлэл дамжуулснаар, жуулчны байгаа газрын тодорхой солбилцлыг орон нутгийн аврах албанд   мэдэгдсэн аж. 

Цаг агаарын байдал тогтворгүй байсны улмаас аврагчид нисдэг тэргээр ослын газар очиж чадаагүй хэдий ч жуулчныг ойролцоох ангийн отогт авчирсны дараа эмнэлэгт хүргэсэн байна. Амь аврагдсан жуулчны цээжний яс хүнд гэмтэж, биед нь хөнгөн няцралт үүссэн байжээ. 

Аваргчид ослын дохио бүр тив алгасаж ирсэнд гайхширч байгаа бөгөөд тэдний нэг Зальцбургийн уулын аврах багийн гишүүн Бальтазар Лерейтер, “Бид  41 жил уулын аврах багт ажиллахдаа ийм явдалтай ер тааралдаж байгаагүй” гэж өгүүлсэн байна.  “Хэрвээ дохио хүлээж аваагүй бол эрэл хайгууль, аврах ажиллагаа маш их сунжрах байсан" гэжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.