МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилгааны ард…

Twitter Print
2016 оны 08-р сар 05-нд 16:21 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 13-ны өглөөний 06:40 цагт цагдаагийн Тусгай тасгийнхан гэрт нь дайран орж хүч түрэн баривчилж, Төв аймгийн цагдан хорих төвд хорьсон нь тухайн үедээ Монголыг шуугиулсан үйл явдал болж байв. Түүнээс хойш дөрвөн жил өнгөрсөн ч Монголын улстөрд тун гүнзгий хутгалдаж, нүгэл буяныг нь хангалттай туулж, өөрөө ч ихэнх үйл явдлыг нь толгойлж гар бие оролцож явсан энэ хүний лай ланчиг дуусах яагаа ч үгүй бололтой. Мэдээж 2012 оны дуулиант баривчилгааны ард Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сууж байсан бол яг одоо МАХН-ын Цагаан байран дахь албан өрөөнд нь дайрч ороод байгаа АТГ-ын ажилтнууд албан ажлаа хийж байгаа мэт боловч мөн л тэдний ард МАН болон УИХ-ын дарга М.Энхболд, МАН-ыг алсаас удирдаж суугаа С.Баяр, Худалдаа хөгжлийн банкны 60 гаруй хувийг дангаар эзэмшдэг гэгддэг “Сахал Эрдэнэбилэг” гээд тун олон захиалагч байгааг эх сурвалжууд нэлээн эртнээс мэдэгдсээр байсан. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч хэл амаа хамхиж суугаагүй нь тодорхой.

Өнөөдөр ширүүсээд байгаа Н.Энхбаярыг дахин баривчлах ажиллагаа 2016 оны УИХ-ын сонгуультай давхцан олон нийтэд ил болсон Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг ОХУ-ын тал дээрх хувиа 400 сая ам доллараар Монголд худалдах санал тавьж, түүнийг нь Худалдаа хөгжлийн банк ёсоор болгосон тухай мэдээллийн дараагаас хүчтэй яригдаж эхэлсэн нь цаанаа маш нарийн түвэгтэй сэжмээр холбоотой гэдгийг Монголын томоохон хөрөнгөтнүүд, улстөрч нэрийн ард нуугдсан олигархиуд өнөөдрийг хүртэл чандлан нууцалсаар байгаа нь ч учиртай. Чухамдаа бол Эрдэнэтэд эзэмшиж байсан ОХУ-ын 49 хувийг 400 сая ам доллараар худалдан авах бэнчин өнөөдрийн тухайд Монголын аль ч банкинд байхгүй. Харин тэрхүү 49 хувь нь оффшор данснаас офоошор дансанд л орсон байх илүү боломжтой, магадлалтай гэвэл үнэнд ойртохоор барахгүй, нийцнэ.

Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан гэгдэж байгаа Худалдаа хөгжлийн банкыг анх улсын мэдлийнх нь байхад нь МАХН-ын дарга Н.Энхбаяр 4 сая ам доллараар 30 орчим хувийг нь худалдан авсан байдаг. Удалгүй Монголын олигархжсан хөрөнгөтнүүдийн шахалт, гуйлт, хавчлагаар “Тэдэнд алдаж байхаар улсад нь эргүүлж өгнө” гэж нэг адарч үзээд дийлэхгүй шинжтэй болонгуут нь АНУ-ын “Жерард метал” корпорацид 12 сая ам доллараар зарчихсан гэдэг.

Үүнтэй зэрэгцэн 2003 оноос эхэлсэн Худалдаа хөгжлийн банкны хувьчлалыг өнөөдрийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтнүүд яаравчлуулж, М.Энхболд 2006 оны нэгдүгээр сарын 25-нд Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд болонгуутаа төлөөний хүмүүсээ АНУ руу илгээж “Жерард метал”-ын эзэдтэй наймаалцсаар 12 сая ам доллараар зарагдсан хувийг 70 сая ам доллараар өөрсдийн болгож, яваандаа Худалдаа хөгжлийн банкны 65.7 хувийг эзэмших болсон түүхтэй. 2006 оноос хойш Худалдаа хөгжлийн банкны хувийг яаруухан цуглуулсаар өнөөдөр Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхоны тэмдэглэн хэлснээр “Худалдаа хөгжлийн банкны 95 хувийг Монгол паспорттой иргэд эзэмшиж байгаа” гэдэг. Гэхдээ Монгол паспорттой иргэд гэдэг нь өнөөдрийн төрийн тэргүүн Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд, С.Баяр зэрэг нам өөртэй ч хэтэвч нэгтэй улстөрчид юм. Харин үлдсэн 5 хувийг нь АНУ-ын “Голдман сакс” эзэмшиж байгаа юм билээ. Үнэн хэрэгтээ Худалдаа хөгжлийн банкны нууц ноёнтон нь “Сахал Эрдэнэбилэг” гэгч биш гэдэг нь Эрдэнэтийн 49 хувийн тухай шуугиж эхлэхэд л тодорхой болов.

Яагаад гэвэл Эрдэнэтийн 49 хувийг худалдаад авчих 400 сая ам доллар Худалдаа хөгжлийн банкинд байтугай Монгол Улсад байхгүй нь тодорхой болсон. Хэргийн зангилаа нь Монгол Улс Давхар татварын тухай хуулиар давхар татвартай улсаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт, бусад хөрөнгөд татвар ногдуулдаггүй хуультай. Чухам иймээс Худалдаа хөгжлийн банк болон Оюутолгой, "Улаанбаатар сан" зэрэг газруудын толгой компаниуд Люксембург улсад бүртгэлтэй байж бүх үйл ажиллагаагаа тэндээс удирддаг байж. Бүр ойлгомжтой хэлбэл Люксембургт бүртгэлтэй оффшор дансаар бүх гүйлгээ, тооцоогоо хийдэг гэсэн үг юм. Ингэхээр Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банк худалдаж авсан биш Люксембургт бүртгэлтэй оффшор дансаар Монголын олигархжсан хөрөнгөтнүүд гүйлгээ хийн өөрсдийн мэдэлд оруулжээ гэж ойлговол зохилтой юм. Энэ бүх хулгай, луйврын ард Монгол Улсад Японых шиг гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт, бүх төрлийн мөнгийг тунгалагшуулдаг хууль хэрэгждэггүй, гаднаас орж ирсэн мөнгө болгоныг хоёр гарынхаа алгыг тосон авч адис авах нь холгүй бөмбөрүүлдэгтэй шууд холбоотой. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар гаднаас орж ирж байгаа зоос болгонд чухамхүү хайр зарлаж, найр тавина гэдгээ нэгэнт зарлачихсан. Ингэхээр оффшор данснаас оффшор дансанд шилжин орж байгаа бүх л бохир мөнгийг нүдээ аниад өнгөрүүлнэ гэсэн үг. 

Мэдээж энэ том луйвар, Эрдэнэтийн талыг залгих ажиллагааны ард өнөөдрийн төрийн тэргүүн, УИХ-ын дарга тэргүүтэй улстөрчид сууж байгаа нь ч тодорхой. Энэ бүхнийг хамгийн сайн мэдэж байгаа, онгоцоор бол “Хар хайрцаг” нь  МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг нь ч ойлгомжтой. Тэгээд л түүнийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амыг нь хамхиж дуугүй болгохоор манай төрийн томчууд их дээрээс чулуу нүүлгэж эхэлсэн нь өнөөдрийн баривчлах ажиллагаа болов. Гэхдээ дөнгөж сая авсан мэдээллээр ямар ч гэсэн өнөөдөртөө Н.Энхбаярыг баривчлан авч яваагүй байна. Гэхдээ тэрээр аминдаа халтай асар их ноцтой баримтын амьд гэрч болохоор түүнийг яагаад ч зүгээр орхихгүй нь лавтай. Харин маргааш уу, нөгөөдөр үү…

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.31.120) 2016-12-02 17:45
      • 0
      • 0

      энэ хүнийг ард түмэн хамгаалах цаг болсон боллтой Элбэгдорж ална гэсн л бол алж л дуусгадаг хүн гэдгээ ахин ахин нотлоод байна шүү дээ энхбаяр гэж энэ хүнийг ард түмэн хамгаалж дэмжиж байж Элбэгдорж гэх луйварчин төрийн хутгуураас салах байх шүү

      Хариулах

    • bold

      (103.229.120.158) 2016-08-16 10:58
      • 0
      • 0

      М.Энхболдыг юуны өмнө зайлуулах нь чухал!!!!!!!!

      Хариулах

    • Naraa

      (85.248.227.165) 2016-08-11 11:31
      • 0
      • 0

      Olnii hucheer dairch orj uursdiin umguulugch geh zaluugaar baitsaalt avah gej uruund ni tugjchiheed togtool taniltsuulsan gej iim huuliin baiguullaga baidag yum uu.

      Хариулах

    • Baasan

      (85.31.101.98) 2016-08-11 10:15
      • 0
      • 0

      Enhbayariig odoo taiwan orhi l do uls toriin togloomond ni havchuulagdaj huivaldaaniig ni ilchilj oligarhiudiin esreg huvisal hiine gesneeree ter luivarchidiin bai bolood baigaa yum bish uu

      Хариулах

    • Davaa

      (85.31.101.98) 2016-08-11 10:10
      • 0
      • 0

      Hucheer omgoologch tulgaj baicaan shiitgeh uil ajillagaa yavuulahaar irsen shu dee. ATG-aas umguulugch tomilohoor baisan bol alban bichgeer medegdej boloh baisan. Uunii ard MAHAH-iin nairuulsan hor yavj baigaa

      Хариулах

    • Davaa

      (85.31.101.98) 2016-08-11 10:10
      • 0
      • 0

      Hucheer omgoologch tulgaj baicaan shiitgeh uil ajillagaa yavuulahaar irsen shu dee. ATG-aas umguulugch tomilohoor baisan bol alban bichgeer medegdej boloh baisan. Uunii ard MAHAH-iin nairuulsan hor yavj baigaa

      Хариулах

    • Цолмон

      (203.169.50.147) 2016-08-10 21:12
      • 0
      • 0

      Би хувьдаа бодох доо Монгол улс бол ардчилсан, шударга ёс, иргэнээ хүндэлдэг улс гэж боддог. Гэтэл АТГ газар нь ганц л хүнийг мөрддөг төсвийн мөнгийг энэ л хүнд зарцуулж байгаа нь үнэхээр харамсалтай. Хямрал зөвхөн иргэдэд л нөлөөлж байгаа. Гэтэл болоогүй шинэ сангийн сайд тусгай хамгаалалтай газар нутагаа ухах бодолтой сууж л байна. Энхбаяр гэж гүйсээр байтал цаад улс нь сүйрэл ээ АТГ -ийнхэн минь. Одоо боль ооо боль

      Хариулах

    • батаа

      (211.237.230.184) 2016-08-10 17:28
      • 0
      • 0

      Энхбаяр дарга буруугүй.даргыг минь бүү хэлмэгдүүл.

      Хариулах

    • батаа

      (211.237.230.184) 2016-08-10 17:28
      • 0
      • 0

      Энхбаяр дарга буруугүй.даргыг минь бүү хэлмэгдүүл.

      Хариулах

    • ganaa

      (202.21.117.194) 2016-08-08 09:27
      • 0
      • 0

      zugeer ochood tailbaraa yaagaad ogchihdoggui hun yum bol ??? guilgaad l uriulaad l ...

      Хариулах

    • иргэн

      (202.179.31.42) 2016-08-06 17:13
      • 0
      • 1

      Энхбаяр Баяр нар маш их башир муу арга зальтай улс шдээ Энхбаяр нөгөө баригдаад явахдаа 2005-7-1 хэргийг илчилнэ гээд байсан Одоог хүртэл чимээгүй л байна Итгэхийн аргагүй шоучин

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.225) 2016-08-07 22:59
      • 0
      • 0

      yasan iisniig ni ochnoon gargaj yarisan, haaguur ni sogtuu yavsan amisgal ve chi

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.147) 2016-08-06 17:03
      • 0
      • 1

      Энэ их луйврыг ард түмэндээ илчилж өгсөнд баярлалаа гэж Монголчууд үеийн үед талархах болноо. Харин Элбэгдорж, М.Энхболд тэргүүтэй Монголоо худалдсан луйварчдыг үеийн үед харааж зүхэх болноо.

      Хариулах

    • Зочин

      (222.104.136.56) 2016-08-09 23:20
      • 0
      • 0

      Chi Enhbayariin hamsaatan uu

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.165) 2016-08-06 06:29
      • 0
      • 1

      Нэг л их Энхбаяр гуайг өмөөрсөн хүмүүс но той болоод л дахин дахин шалгаад байгаа шүү дээ.

      Хариулах

    • Tenger

      (88.178.29.196) 2016-08-06 01:48
      • 0
      • 2

      Emee-Elbeg ee.Terd ix xor,gai tarij b/gaa. Tumen soxroogui.Barigdaagui bol xulgaich bish. Neg eder chuluu unax bailgui dee

      Хариулах

    • amid bn

      (112.72.11.134) 2016-08-05 22:03
      • 0
      • 2

      guiwarchid min bolooch ta nar ingej bolohgvi hezee negen tsagt yag Enhkbayar shig hvchin mohohdoh bolno ter hvrtel amidarch l bai ard tvnen teneg bish shv

      Хариулах

    • Босс

      (202.9.40.105) 2016-08-05 16:37
      • 0
      • 4

      Яг тийм Энхбаяр ямар ч хэрэг хийгээгүй Зөвхөн луйвруудыг л мэдэж байгаа,мөн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс нь айж өмдөндөө шээс алдацгаагаад байгааг ард түмэн ил тод харж л байна

      Хариулах

    • Зочин

      (222.104.136.56) 2016-08-09 23:21
      • 0
      • 0

      Malaa naad novshoos chim yaagaad aih gej. Muu avilgach shantaachlagch deeremchin

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.151) 2016-08-05 21:46
      • 0
      • 2

      Tiim baina.

      Хариулах