Шатсан автобусанд зорчиж явсан Монгол иргэд эсэн мэнд байна

Twitter Print
2016 оны 08-р сар 05-нд 14:30 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр шөнийн 22:00 цагийн орчимд БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн хот руу явж байсан "Есөн луу" компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан тухай манай сайт мэдээлсэн. Тус автобусанд 37 монгол иргэн зорчиж явсан бөгөөд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн байна. 

Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бээжингээс Эрээн рүү явсан автобус өнгөрсөн шөнө шатсан. Нийтдээ 40 орчим зорчигч тээвэрлэж явсан. Тэр дунд 37 монгол иргэн байсан. Одоогоор иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна" гэлээ. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.