Дэлхийн долоон тэрбум дахь иргэний эх нас нөгчжээ

Twitter Print
2016 оны 08-р сар 04-нд 14:44 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн долоон тэрбум дахь иргэнээр ОХУ-д мэндэлсэн хүүгийн эх нас баржээ. Тэрээр хөхний гурав дах үеийн хорт хавдартай байсан аж.  Елена Николаева хэмээх уги эмэгтэй 2011 оны аравдугаар сарын 31-нд Калининград хотод хүү төрүүлсэн бөгөөд НҮБ-аас түүний хүүг дэлхийн долоон тэрбум дахь иргэн гэдгийг албан ёсоор баталсан байна. Гэвч хүүгийн эх өвчний хөнөөлаас ангижирсангүй. 

Дэлхийн долоон тэрбум дахь иргэнийг төрсний дараа Николаевын гэр бүл  Калининград хотод тусгай орон сууцанд амьдрах болсон бөгөөд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин биечлэн баяр хүргэж, гэрчилгээ олгож байсан аж. Харин хүүгийн эх хорт хавдрын улмаас шаналсаар байсан учир төрөл төрөгсөд нь Израилийн нэгэн эмнэлэгт эмчлүүлэхээр хандив цуглуулж ирсэн байна. Бүс нутгийн удирдлагууд ч тэдэнд тусалж, Москвад аваачин хэд хэдэн хагалгаа хийлгэсэн боловч хавдар хүндэрч, нуруу нугас болон уушиг тархинд нь үсэрхийлсэн байжээ. 

Хэдийгээр хүнд өвчтэй шаналж байсан хэдий ч Елена ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлөн жолооны курс төгссөнөөр барахгүй амралтын өдрүүдэд хүүгээ хүүхэд асрах төвөөс авч, сүмд хамтдаа очиж мөргөл хийсний дараа гэртээ авчирдаг байжээ. Түүний төрөл төрөгсөд эмч нарт ямар ч гомдолгүй гэдгээ хэлж, Израилд эмчлүүлэхээр цуглуулж байсан хандивын бүх мөнгийг сүмд өргөсөн байна. Тэрээр ардаа бяцхан Петя хүүгээс гадна ес, 11 настай хоёр хүүхдээ үлдээгээд нас нөгчсөн аж. 

НҮБ болон ОХУ-ын Статистикийн хорооноос тус улсад 2011 оны аравдугаар сарын 31-нд хамгийн түрүүн мэндэлсэн шинэ хүнийг дэлхийн долоон тэрбум дахь иргэнээр тодруулахаар шийдвэрлээд байсан бөгөөд дэлхий нийтээр энэ өдөр яг долоон тэрбум дахь шинэ хүний төрөлтийг тодруулах боломжгүй байсан учир билэгдэл болгож,  Калининград хотын иргэнийг сонгосон байжээ. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.