Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ

Twitter Print
2016 оны 08-р сар 03-нд 09:21 цагт
Мэдээний зураг,

Иргэд гол усны аюулаас хэрхэн сэрэмжлэх талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж гаргажээ. Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэдэг аж.

Тэгвэл живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх\

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх хэрэгтэй.

Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ

Харин усанд живсэн тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

-Түргэн тусламжийн багийг дуудах

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх шаардлагатай.

Усанд живэхээс хэрхэн сэргийлэх вэ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.