Хятадын Батлан хамгаалахын сайд "тэнгист явуулах дайн"-д уриалав

Twitter Print
2016 оны 08-р сар 03-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Чан Ваньцюань тус улсын тусгаар тогтнолыг хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүднээс “далай тэнгист дайн” явуулахад бэлэ байхыг уриалсан тухай Xinhua агентлаг  уламжилжээ. Тэрээр Дорнод Хятадын Жэзян хязгаарын тэнгисийн эрэг дагуух нутгаар шалгалтын ажлаар явж ирснийхээ дараа ингэж мэдэгдсэн байна. 

Хятадын Батлан хамгаалахын сайд “үндэсний батлан хамгаалах чадамж”-ийг шалгасныхаа дараа Хятадын арми болон цагдаагийн хүчин ард түмнийхээ хамт “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө ш”инэ зохион байгуулалтад орох ёстой” гэж тэмдэглээд энэн зэрэгцээ иргэний хамгаалалтын сургуулилтыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна. 

Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай газар нутгууд, тэр дундаа Наньша (Спратли) арал Филиппин улсын нутаг дэвсгэр байсаар ирснийг Гааг дахь Олон улсын  Арбитрын шүүх баталсан шийдвэр гаргасны дараа Хятадын Батлан хамгаалахын сайд ийм мэдэгдэл хийлээ.

Хятадууд Филиппины эргээс 260 км зайтай орших Скарборо шүрэн арлын яналт тогтоосны дараа Филиппин улс Гаагын шүүхийн байнгын танхимд 2013 оны нэгдүгээр сард өргөдөл гаргаж, газар нутгийн маргааныг шийдвэрлэж өгөхийг хүссэн бол шүүхээс Хятад улс маргаантай газар нутаг, Наньша (Спратли) арлыг эзэмших “түүхэн эрх” байхгү й гэсэн шийдвэр гаргасан байна. 

The Japan Times сонинд тэмдэглэснээр, олон улсын шүүхийн энэ шийдвэртэй холбогдуулан Хятадын тэнгисийн цэргийн флот Дорнод Хятадын тэнгист  “төлөвлөгөөт” хэмээн тодотгосон хээрийн сургуулилт явуулсан бөгөөд уг сургуулилтын үед хөлөг онгоцнууд агаараас болон тэнгисийн мандал, усан доороос ирэх цохилтыг эсэргүүцэн хамгаалах тактик ажиллагаа явуулсан байна. 

Хятад улс тэрчлэн ирэх есдүгээр сард ОХУ-тай хамтран тэнгсиийн цэргийн сургуулилт явуулахын дээр тус улсын Дээд шүүхээс саяхан маргаантай газар нутгуудыг зайлшгүй тус улсын эдийн засгийн бүс гэдгийг баталсан тогтоол гаргасан байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.