Эмч нэрээр хулгай хийдэг байсан этгээдийг барьжээ

Twitter Print
2016 оны 08-р сар 03-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Эмч нэрээр хулгай хийдэг байсан этгээдийг цагдаа нар илрүүлэн, барьжээ. Тодруулбал улаанбаатар хотын оршин суудаг, 1990 онд төрсөн О гэгч тавдугаар сарын 12-наас долоодугаар сарын 13-ны хооронд эмнэлгүүдэд эмчийн цагаан нөмрөг өмсөн нэвтэрч, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлсийг хулгайлдаг байжээ. 

Тэрбээр “Би дадлагын оюутан байна” хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 20 удаагийн үйлдлээр хулгай хийснээ мэдүүлжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.