Монголын төрийн далбаа “Рио”-д мандлаа

Twitter Print
2016 оны 08-р сар 01-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Moнгол Улс “Рио-2016” олимпод оролцож буйгаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, олимпийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа.

Энэ үеэр тосгоны дарга, олимпийн мөнгөн, хүрэл медальт, сагсан бөмбөгч Жанет Аркайн баяр хүргэж, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдинтай дурсгалын зүйлс солилцов. Уг ёслолд усанд сэлэлт, буудлага, боксын төлөөлөгчид оролцлоо.

Тус наадамд 207 орон хүрэлцэн ирэх бөгөөд монголчууд 13 дахь удаагаа зуны олимпод хүч сорихоор болж, төрийн далбаагаа мандуулсан нь энэ юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.