Энгэр зөрүүлэх монгол ёсон

Twitter Print
2016 оны 11-р сар 24-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Монголчууд ивээл бус жилтэй хүнтэй энгэр зөрүүлэхийг эрс цээрлэдэг байсны дээр харш жил, улирал, жил, сар, од гариг, цаг тохиосон өдөр энгэр зөрүүлэхийг ихэд цээрлэдэг уламжлалтай.
Элгэн садны аль нэг нас барвал 49 хоногийг нь өнгөртөл энгэр зөрүүлдэггүй.

Энгэр зөрүүлэхэд цээртэй өдрүүд:

– Сүнс билгийн 28-нд бэлэг эрхтэнд байдаг тул хамар муруйна
– Билгийн 15, 30-нд бүх биенд байдаг тул цээрлэ. Энэ үед эмэгтэйн сав уруу ороход нэмэх цогтой галтай хоёр утас нийлсэн мэт болно.
– Билгийн 15-нд энгэр зөрүүлбэл гал саа тусах аюултай. Ийм өвчтэй болсон хүний хэл ам татвалзан, гар хөл нь мурийж тахийсан байдаг.
– Билгийн 30-нд энгэр зөрүүлбэл усан саа тусах аюултай.
– Нар, сар хиртэх, их салхи шуургатайд, аадар орсон, цахилгаан цахисан үед энгэр зөрүүлбэл аюултай тул ихэд цээрлэдэг уламжлалтай юм.

Энгэр зөрүүлэхэд ивээл сайн гариг:

– Хулгана, Гахай жилтэй хүн Буд-Лхагва гаригт
– Үхэр, Луу, Нохой жилтэй Санчир-Бямба гаригт
– Бар, Туулай жилтэй хүн Бархасбадь-Пүрэв гаригт
– Могой, Морь жилтэй хүн Ангараг-Мягмар гаригт
– Хонь, Бич, Тахиа жилтэй хүн Сугар-Баасан гаригт

Энгэр зөрүүлэхэд харш гариг өдөр:

– Хулгана, Гахай жилтэй хүн Санчир-Бямба гаригт энгэр зөрүүлбэл ходоод өвдөж, ам гэмтдэг
– Үхэр, Луу, Нохой жилтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлбэл толгой, хоолой өвддөг болох
– Бар, Туулай жилтэй хүн Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлбэл өвдөг бэлхүүс өвддөг өвчтэй болох
– Могой, Морь жилтэй хүн Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлбэл бөөр хөл өвддөг өвчтэй болох
– Хонь, Бич, Тахиа жилтэй хүн Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлбэл зүрх, эгэм далаар хөшдөг өвчтэй болох

Энгэр зөрүүлэхэд харш жилтэй хүмүүс:

– Хулгана, Гахай жилтэй хүмүүс Үхэр, Луу, Нохой жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс шороон саа тусаж, гар тахийх аюултай
– Бар, Туулай жилтэй хүмүүс Бич, Тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж, хамар муруйх, тагжрах битүүрэх
– Могой, Морь жилтэй хүмүүс Гахай, Тахиа жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр татаж, бөгтгөр болох аюултай
– Бич, Тахиа жилтэй хүмүүс Могой, Морь жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс гал саа тусаж, хэл татах аюултай
– Хонь, Үхэр, Луу, Нохой жилтэй хүмүүс Бар, Туулай жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс модон саа тусаж, нүд өвдөх гэмтэй гэж “Тусалсан бурханы судар”-т айлджээ.

– Хулгана жилтэн Морь, Үхэр жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс ходоод, ам гэмтэнэ
– Үхэр жилтэн Хонь, Бар жилтэй хүнтэй энгэр зөрүүлвээс толгой, хоолой өвдөнө
– Бар жилтэн Бич, Могой жилтэй хүнтэй Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа өвчин тусаж, хамар муруйна
– Туулай жилтэн Тахиа, Морь жилтэй хүнтэй Сугар-Баасан гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа тусна, муруйж тахийна.
– Луу жилтэн Нохой, Хонь жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс төмөр саа тусаж, гар тахийна.

– Могой жилтэн Гахай, Луу жилтэй хүнтэй Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлвээс усан саа тусаж, бөөр татна.
– Морь жилтэн Хулгана, Тахиа жилтэй хүнтэй Буд-Лхагва гаригт энгэр зөрүүлвээс бөөр өвдөж, хоолойны өвчин тусна.
– Хонь жилтэн Үхэр, Бич жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс модон саа тусаж, нүд өвдөж, хараа муудах гэмтэй.
– Бич жилтэн Бар, Могой жилтэй хүнтэй Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлвээс гал саа тусаж, хөл татах гэмтэй.

– Тахиа жилтэн Туулай, Морь жилтэй хүнтэй Ангараг-Мягмар гаригт энгэр зөрүүлвээс зүрх, эгэм, цээж өвдөх гэмтэй.
– Нохой жилтэн Луу, Гахай жилтэй хүнтэй Бархасбадь-Пүрэв гаригт энгэр зөрүүлвээс модон саа тусаж, толгой, хоолойн өвчин тусна.
– Гахай жилтэн Морь, Үхэр жилтэй хүнтэй Санчир-Бямба гаригт энгэр зөрүүлвээс хоолой өвдөж, ам гэмтэх гэмтэй гэж сударт номложээ.

"Охид, эмэгтэйчүүдийн энгэрийн судар оршвой "товхимол. Гэндэнгийн Цогзолмаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.