Амтат бин - Crepes

2017 оны 05-р сар 20-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Өглөө өдрийн цай төдийгүй оройн хоолонд ч хачир болох амттай нимгэн бин/шарвинг хэрхэн хийх амархан бөгөөд амттай жорыг хүргэж байна. Өдөр тутмын хоол хүнсэнд тань хэрэг болох жор тул сураад аваарай.

Хэрвээ та бага орц ашиглан богинохон хугацаанд өглөөний цайны бин/шарвин эсвэл хоёрдугаар хоолны хачир хийх хэрэгцээ гарвал энэхүү амархан жор танд хэрэг болно. Ингээд автомат холигчинд өндөг, сүү, гурил, давс, масло /гэсэж хайлсан/ хийж шингэн жигд зуурмаг болтол миксэрдэнэ. Хэрвээ чихэрлэг амт оруулахыг хүсвэл элсэн чихэр эсвэл ванилийн охь хийж болно. Ойролцоогоор 25-30секунд миксэрдэнэ. Өндөгний шар задарч, давс, масло, гурил жигд уусах ёстой.

Энэ хооронд хайруулын тавгыг жигд тослоод зөөлөн гал дээр аажмаар жигд халаана. Хэт их гал өгөхөөс татгалзаарай.

Ингээд 45-50гр шингэн зуурмагыг халааж тослосон хайруулын тавганд жигд зөөлөн гоожуулж хийнэ.

Дараа нь хайруулын тавагны ишнээс барьж гарынхаа бугуйг жигд эргүүлж зуурмагыг тараана.

Дугуй хэлбэрт оруулан жигд тараасан зуурмаг зөөлөн гал дээр биежиж эхэлнэ. Халбага, сэрээ зэргээс хүрч хутгах гэсний хэрэггүй.

Ингээд аяндаа бин биежиж эхэлнэ.

Энэ үед нь хусуураар зөөлөн хусахад амархан сална. Нимгэн хальс мэт бин болж байгаа тул нөгөө талыг эргүүлэн шарах шаардлагагүй.

Ингээд тэжээл сайтай, амтат бин бэлэн боллоо.

Бинг хоолтой хачирлахаас гадна бүх төрлийн амттан, мөхөөлдөс, жимс жимсгэнэтэй хачирлан өглөөний цай болон зууш амттан болгон иддэг.

Шоколадны крем, сүүн крем, жимсээр хачирлаарай.

Дан зөөлөн төрлийн жимсээр амтлаж ч болдог.

Танд болон танай гэр бүл, үр хүүхдүүдэд тань таалагдах эрүүл, сайхан амт.

1000 jor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.