МУГЖ Д.Хүрэлхүү, СТА жүжигчин Г.Ундармаа нар "Х ТҮЦ"-д нэгдлээ

Twitter Print
2016 оны 07-р сар 29-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Зуны дэлгэр цаг шувтарч, намар цагийн их ажил, их хөдөлмөрийн үе эхэллээ. Энэ үеэр тэдний адил Х-ТҮЦ продакшн ч шинэ уран бүтээлдээ ханцуй шамлан орлоо. Монголын Хошин Урлагийн хамгийн чансаатай уран бүтээлийг төрөн гаргадаг тус продакшнаас үзэгчид ч шинэ бүтээлийг нь тэсэн ядан хүлээж байдаг нь лавтай. Тэгвэл тэд нэгэн шинэ прожектоор ажиллаж үзэгч фенүүддээ бэлэг барих гэж байна.

Тэр нь юу вэ гэвэл, МУГЖ Д.Хүрэлхүү, СТА жүжигчин Г.Ундармаа нар нэгдэж тоглох аж. Кино дэлгэцийн бүтээлээс тэднийг хардаг ч үзэгч түмэн хайртай уран бүтээлчдээ нилээдгүй хүлээсний эцэст Х-ТҮЦ-н тоглолтоос дахин тайзнаа харах юм. 

Х-ТҮЦ-хэн ч тэдэнтэй хамтарч тоглох болсондоо туйлын баяртай байгаа бөгөөд СТӨ-ний тайзнаа “Х-Түц”-ын намар цагийн нээлтийн тоглолтоор жүжигчин Н.Онон, И.Одончимэг, Д.Хүрэлхүү, Г.Ундармаа, Т.Бархүү нарын чадварлаг жүжигчид 8 дугаар сарын 18-аас нэгэн дор цугларах нь ээ. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.