Монголбанкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчийг тодруулжээ

Twitter Print
2016 оны 07-р сар 29-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Н.Баяртсайханыг томилсон. Тэгвэл өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар төв банкны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцэх юм байна.

Эх сурвалжаас авсан мэдээгээр УИХ-ын гишүүн асан Т.Очирхүүгийн хүү Сангийн яамны зээл тусламжийн нэгдсэн бодлого, зохицуулалтын газрын дарга О.Эрдэмбилэг, “Хадгаламжийн даатгалын корпараци”-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагвасүрэн нарыг Монголбанкны  тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр томилохоор болжээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

1.Эрчим хүчний сайдыг томилох тухай

2.Барилга хот байгуулалтын сайдыг томилох тухай

3.Санхүүгийн зохицуулах хорооны даргыг томилох тухай зэрэг асуудал багтсан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.