Дарс уунгаа хорт хавдраас сэргийлж болохыг та мэдэх үү?

Twitter Print
2017 оны 11-р сар 10-нд 13:20 цагт
Мэдээний зураг,

Архины байнгын хэрэглээ нь эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг гэдэг. Гэтэл ганцхан улаан дарсыг дунд зэргийн хэмжээтэй тогтмол хэрэглэснээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг тухай АНУ-ын “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэтгүүлд нийтэлжээ. Тодруулбал, улаан усан үзэмний үр болон хальсан дахь химийн бодис нь цэвэршилтийн үеийн өмнөх эмэгтэйчүүдэд эстрогений түвшинг бага зэрэг бууруулж, тестостероныг нэмэгдүүлдэг аж.

Мөн зөвхөн улаан дарс төдийгүй улаан усан үзэм ч хөхний хорт хавдрын эсрэг ашиг тустай хольцийг агуулдаг байна. Тиймээс эмэгтэйчүүд архины төрлийн ундаа хэрэглэх үедээ улаан дарсыг сонгож байх нь зүйтэй бөгөөд улаан усан үзэмнээс гаргаж авсан дарсыг сонгож байх нь илүү тустай гэнэ.

Дээрхи судлагааг Лос-Анжелес дахь “Кэдарс-Синайя төв эмнэлэг”-ийн эрдэмтэд явуулсан байна. Судлаачид цэвэршилтийн өмнөх насны эмэгтэй ойролцоогоор нэг сарын турш орой бүр 100-150 гр улаан дарс хэрэглэснээр эстрогений түвшинг бууруулж, тестростероныг нэмэгдүүлдгийг тогтоожээ. Тэд өөр бүлгийн эмэгтэйчүүдэд ижил байдлаар туршиж үзсэн ба ингэхдээ тэдэнд цагаан дарс хэрэглүүлсэн боловч дээрхтэй адил үр дүн гараагүй ажээ.

Мөн хуурай төрлийн улаан дарс уухад эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой. Дарс эрүүл мэндэд ашиг тустай олон төрлийн бодисуудыг агуулдаг гээд орой бүр согтуу бай гэсэн үг биш юм. Хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Өдрийн хоолны дэглэмдээ тохируулан өдөрт нэг хундагыг хэрэглэж байвал эрүүл мэндэд ашиг тусаа үзүүлнэ.

16-р зуунд Шведийн эмч Парацельс бичихдээ “Улаан дарс бол хоол, эм бас хор – энэ нь ямар хэмжээгээр хэрэглэхээс шалтгаална” гэжээ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.