АНУ-ын ерөнхийлөгч асан Рейганы амь насанд халдсан этгээд 35 жилийн дараа суллагдлаа

Twitter Print
2016 оны 07-р сар 28-нд 10:01 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Рональд Рейганы амь насанд халдахаар оролдсон алуурчин сэтгэл мэдрэлийн эмнэлэгт 35 жил хоригдсоны эцэст суллагдах боллоо. Жон Хинкли гэх 61 настай уг этгээд 1981 оны гуравдугаар сарын 30 -ны өдөр Америкийн ерөхийлөгч Рональд Рейганыг Вашингтон хот дахь "Хилтон" зочид буудалд үйлдвэрчнэий эвлэлийн холбооны их хуралд үг хэлснийх нь дараа цээжинд нь буудаж шархдуулсан билээ. Тэрээр зургаан удаа буудсан бөгөөд энэ үед нэг цагдаа болон нууц албаны ажилтан шархдаж байсан бол Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жеймс Брейди мөн хүнд шархдаж, эцсийн өдрөө хүртэл бүх амьдралаа хэвтэрт өнгөрүүлсэн байдаг бөгөөд  2014 онд нас баржээ. Ерөнхийлөгч Рейган 2004 онд 93 насандаа мөнх бусыг үзүүлсэн билээ.

Жон Хинклийн бие сайжирч эдгэрсэн гэж эмч нар нь үзсэн учир шүүхээс түүнийг суллах шийдвэр өгсөн байна. Тэрээр наймдугаар сарын 5-нд суллагдан Виржиниа муж улс дахь Уильямсбург хотод амьдардаг 90 настай ээж дээрээ очих бөгөөд бүтэн жилийн хугацаанд эмнэлгийн хяналтад байж, хэвлэл мэдээлэлтэй харилцах, галт зэвсэг худалдаж авах болон хохирогчдын төрөл садантай холбоо тогтоох гэж оролдох, нийгийн цахим харилцааны сүлжээнд орохыг хориглосон байна. Эдгээр журмыг дагаж мөрдсөн цагт нэг жилийн дараа түүнийг ганцаараа амьдарч болно гэж үзсэн аж. 

Шүүх хурлаас 1982 онд Хинклид 13 зүйл ангиар ял тулгасан бол сэтгэл мэдрэлийн өвчтэй нь тогтоодсон тул эмнэлэг шилжүүлсэн байна. Тэрээр тухайн үед алдартай жүжигчин бүсгүй Жоди Фостер дурласан учраас анхаарлыг нь татахын тулд ийм алхам хийхэд хүрсэн гэж мэдэгдэж байжээ. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.