ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

Twitter Print
2016 оны 07-р сар 27-нд 17:09 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн Засгийн газар анхны хуралдаанаа өнөөдөр эхлүүлээд байна. Тус хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэж буй аж.

Үүнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцүүлж байгаа бол Шадар сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт хөрөнгө гаргах тухай асуудлыг оруулжээ.

Хуралдаанаар,

 
  • Улсын онцгой комиссын бүрэлдэхүүний тухай тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах, 
  • Баян-Өлгий аймагт болсон байгалийн гамшигт хөрөнгө гаргах тухай, 
  • Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, 
  • Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний талаар 
  • Хуваарь шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг хэлэлцэж байна.

Мөн хуралдаанд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын явцын талаар болон яамдын нөхцөл байдлын талаар сайд нар танилцуулах юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.