Аавын минь хайрласан энхрий ялдам бүсгүйчүүд

Twitter Print
2015 оны 02-р сар 10-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Монголын суут хөвгүүдийн нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсэн өдөрт зориулав.

Үнэнийг хэлэх цаг нэгэнт болжээ. Аавын минь хайрласан бүсгүйчүүдийн талаар дам яриа, хов жив олонтаа яригдаж, бичигдэж байлаа. Тэглээ гээд аавдаа "аав" гэж дуудуулах эрх олгосон том охин миний хувьд үнэнийг өгүүлэх нь үүрэг гэж бодлоо.

Аавыгаа бүсгүй хүнийг тийм гэгээн сайхнаар хайрлаж байсныг бодохоор бахархах, хайрлах, уучлах сэтгэл бий болжээ. Омар Хайямын нэг шүлгэнд аав минь хачин их дуртай байж билээ. "Дуулим энэ хорвоод цөмөөрөө бид оршдогоос хойш дурлал, дарс хоёргүй насыг элээвэл нүгэлтэй. Мөнгөн сартай орчлонд цөмөөрөө бид оршдогоос хойш мөнхрөх эсэхтээ эргэлзэх нь илүү ажил гэлтэй" гэсэн мөрүүдийг байн байн уншдаг сан. Хорвоод хүн болж ирчихээд дурлаж, хайрлахгүй насыг элээвэл хичнээн гунигтай. Үнэндээ аав хэдэн бүсгүйд дурлаж хичнээн бүсгүйтэй учирч явсныг тэр бүр би мэдэхгүй ээ.

Насан туршдаа ээжээс минь гадна хоёр бүсгүйг эр нөхөр шиг нь хайрлаж байсныг бол мэддэг юм. Хачирхалтай нь үүнийгээ аав огт нуудаггүй байсан бөгөөд бидэнтэй ч хайр дурлалын талаар илэн далангүй ярьдаг байсан. Хэн нэгнийг зүрх сэтгэлээсээ хайрлах хичнээн сайхан зүйл болохыг хэн хүнгүй мэднэ. Ямар ч байсан аав минь адгуусан тачаалаар бүсгүйчүүдийг эргүүлж, элдэв уран үгээр урхиддаггүй байсан гэдгийг хэлж чадна. Цэцэг болгоны тоосыг хүртэх гэдэг зөгий байх албагүй шүү дээ, эрчүүд. Харин зөгий нисч хүрэхээргүй ургасан цэцгийг олж хайрлаад тасдаж хаядаггүй бүргэд байх бас өөр. Би аавыгаа тийм л эр хүн гэж боддог. Тийм л өндөрт ургасан цэцгийг хайрлах гэж төрсөн эр хүн. Тийм ч учраас ааваар минь хайрлуулж байсан бүсгүй болгонд баяр хүргэх гэсэн юм.

Миний ээж 
Ангийнхаа охидод захиа илгээн дэггүйтэж явсан жаалхүү Омскт тракторын ТМС төгсч ирээд Баруун-Уртад оройгоор аравдугаар анги төгссөн юм. Тэр үедээ нимгэн цагаан царайтай, их л даруухан, бас дэндүү ялдам төрхтэй, бага зэрэг долгиотсон урт хар үстэй, тунгалаг нүдтэй нэгэн бүсгүйтэй танилцсан нь миний ээж Н.Борхүүхэн байсан юм. Хожмоо нь насан туршийнх нь хань болж өөрийнх нь үргэлжлэл болох гурван хүүхдийнх нь ээж болсон билээ. Хоёр дүү, бид гурвын хувьд ээж минь нарт хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй. Хамгийн ухаантай нь, хамгийн үнэнч нь. Ээжид зориулж "Хаврын ногоон дээр чи минь охин насаа үдсэн, Халуун нулимсан дунд чинь би эр хүн болсон" хэмээх гэрэлт мөрүүдээ бичиж байсан билээ. Харин ээжид зориулсан уран зохиолын нэр нь Амура. Хайр дурлалын охин тэнгэрийн нэрийг гэргийдээ хайрласан нь энэ. Ээж минь хэтэрхий тайван дөлгөөн хүн учраас хэр барагтайд уурлаж уцаарлана гэж үгүй. Тиймээс ч аавыг өөрөөс нь өөр бүсгүй хайрлахыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн хаттай байсан биз. Бас энэ нь ээжийн минь их ухааныг харуулдаг юм. Олон зүйлийг тэвчиж, өөрөөс нь өөр бүсгүйг хайрлахыг ойлгодог байсан нь найрагчийн гэргий болж, О.Дашбалбарын эхнэр болсон тэр хувь заяагаа хүлээн зөвшөөрсөнтэй нь холбоотой биз.
 

Аавын хайрласан бүсгүйчүүд дандаа дарьганга бүсгүйчүүд байсан. Дарьганга бүсгүйчүүд маш халамжтай, бас эр хүнийг хүндэлж бишрэх агуу ухаантай байдаг. Тиймдээ ч яруу найрагчийн зүрх сэтгэлийг тийнхүү эзэмдэж чадсан биз ээ. Аав минь 42-хон насандаа тэнгэрт таашаагдаад явсан болохоор ээжийгээ өрөвдөн дүү, бид хоёр нэг удаа "Ээж минь сайн хүн таарвал амьдарч суухыг бид нар зөвшөөрнө шүү" хэмээн нэлээд халган байж хэлсэн юм даг. Ээж тэгэхэд өөрийн эрхгүй уйлж том нүдээсээ нулимс асгаруулан "Миний амьдралд ааваас чинь өөр эр хүн хэзээ ч байгаагүй. Цаашид ч байхгүй. Дахиж ийм зүйл надад битгий хэлээрэй " гэж билээ. Дүү бид хоёр буруу үг хэлснээ тэр даруйдаа ойлгож гэмшив. Тэр үед ээжийгээ хачин их өрөвдөж хайрлан бас ийм үнэнч байсных нь төлөө, бид гурвыг төрүүлж өгснийх нь төлөө аав минь агуу их хайраа зориулж бас насан туршдаа эхнэртэйгээ амьдарсан биз гэж боддогдсон. Аавын минь аав, ээжид жигтэйхэн их хайртай байсан бөгөөд бэрээ өмөөрч хүүдээ "Хэзээ ч энэ бүсгүйгээс салж болохгүй" хэмээн захисан байдаг юм. Тэр үед хамт хойно сурахаар явсан үе тэнгийнхний ихэнх нь гэргийгээсээ салж өөр амьдрал зохиосон ч аав минь ээжээс салаагүй ээ. Тиймээс Орост Горькийн сургуульд сурч байхдаа өвөөд бичсэн захидалдаа ээжийг минь жигтэйхэн их магтаж санан дурссан байдаг юм. Ээж минь аавыг эмнэлгийн орон дээр үхлүүт байхад нь өдөр шөнөгүй хамт байж, сахин эцсийн замд үдсэн бөгөөд одоо ч яруу найрагчийн гэргий хэвээрээ байгаа билээ. Бурхан түүнийг яруу найрагчийн гэргий болгохоор, гэрийнх нь галыг мануулахаар л илгээсэн гэдэгт би итгэдэг.

Халтар буюу Анимаа
Бүсгүй хүнийг ялдамхан, бас тэгээд үнэнч байхыг аав минь эрхэмлэдэг байв. Би арван настай байлаа. Тэр нэгэн өдөр аав минь надтай ихэд дотночлон ярилцаж өөрийгөө жаахан охиндоо ойлгуулах гэж тайлбарлаж байсныг санаж байна. "Миний охин бас нэг дүүтэй боллоо" гэж хэлж байсан үг одоо ч тодоос тод. Бяцхан охиндоо гэм хийсэн мэт санаашран байж хэлсэн тэр үг магадгүй аавыгаа ойлгох ухааныг надад өгсөн байж болох юм. Ямар ч байсан тэр үед аав минь Төмөр замд байх нэг айл руу миний ухаан санаанд минь төсөөлөөгүй байсан нялх охинтой уулзуулах гэж авч явсныг санадаг. Тэр бол Анимаагаас төрсөн аавын охин бөгөөд бидний дүү байсан юм. Тэр айлын хаалгыг тогштол нэг их тунгалаг, гоё нүдтэй эгч угтаж авлаа. Тэр эгчийг Халтар гэдэг байсан. Аавын минь уран бүтээлд Анимаа нэрээрээ үлдсэн билээ. Тэрээр дайлах, цайлах эрдэмтэй бүсгүй шиг санагддаг юм. Нас бага ч гэсэн юмны учир ойлгохтойгоо байсан үе болохоор ээжээс минь өөр эгчээс аавын хүүхэд гарсныг ойлгосон. Надаас хүмүүс "Аль эхнэрийнх нь хүүхэд билээ" гэж асуудаг. Эхэндээ энэ үг хичнээн дургүйг минь хүргэдэг байсан гээч. Яг л доромжлол мэт. Үнэндээ миний аавд ээжээс минь өөр эхнэр байгаагүй. Харин ээжээс минь гадна хайрлаж байсан хоёр бүсгүй байсныг бол нуухгүй ээ. Цаг хугацаа өнгөрөх тусам олон юм өөрчлөгдөж, хүүхэд ахуйдаа гомдож тунирхаж бас ч үгүй дургүйцэн хүлээж авдаг байсан зүйлийнхээ талаар арай өөрөөр ойлгодог болчихжээ. Хайрласан бүсгүйчүүд нь насан туршдаа ааваас өөр эр хүнийг хүлээн зөвшөөрөхгүйгээр тийм их хайрладаг байсны нууц нь аав минь жинхэнэ эр хүн, жинхэнэ хүн, жинхэнэ яруу найрагч байсантай л холбоотой биз.

Миний мэдэх олон яруу найрагч бүсгүйчүүдэд ухаан алдан дурлаж, гоо сайхан, яруу тансагийнх нь талаар шүүрс алдан бичиж байсныг санаж байна. Аав минь дурлал, хайр хоёр ялгаатай гэж бидэнд ойлгуулдаг байлаа.

Аав тэнгэрт халихаасаа өмнө надад "Та гурваас гадна нэг охин байгаа. Уран бүтээлч юм уу нэртэй, төртэй байсан хүмүүсийг үгүй болсноос нь хойш элдэв хүүхдүүд гарч ирдэг гэсэн. Надад та дөрвөөс өөр хүүхэд байхгүй шүү" гэж хэлж билээ. Хожим яригдаж болох худал үгсээс урьдчилан сэргийлж хэлсэн болов уу. Анимаатай би олонтаа уулзаж эмэгтэй хүний ярьж болох түмэн зүйлийн талаар ярилцаж үзсэн. Хэтэрхий гэмээр ухаантай тэр эмэгтэй хүү, охин хоёртой байсан бөгөөд аавтай танилцсанаас хойш нөхрөөсөө салан том охиноо өөр дээрээ авч, хүүгээ нөхөртэй өгсөн юм билээ.

Их ухаалаг бас ч үгүй найрагчийн сэтгэлийг эзэмдэх чадалтай бүсгүй гэдгийг нь бол мэднэ. Нэлээдгүй зальтай болов уу гэж санагддаг ч тэр нь түүний ухаанаас үүдэлтэй биз ээ. Шанзын эгшиг, Лимбийн эгшиг гээд олон сайхан бүтээлийнх нь баатар болсон тэр бүсгүй ааваас хэд эгч байсан юм. Сүүлд тэдний гэр орноор найз нөхөд, уран бүтээлийн анд нартайгаа очиж гэгээн сайхан үдшүүдийг өнгөрөөдөг байсныг нуух юун.

Оюунханд буюу Хонгорзул
Уран бүтээлд нь Хонгорзул хэмээн нэрлэгддэг байсан энэ бүсгүй Монгол хэл уран зохиолын багш эмэгтэй. Уран зохиолын ертөнц тэднийг ойлголцоход дөхөм байсан биз. Аав түүнтэй Анимаагаас өмнө танилцсан байдаг юм. Хоёр охинтой нөхөртэй байсан тэрээр аавын минь хүүхдийг гаргаагүй. Тухайн үеийн сэхээтэн эрчүүдийн анхаарлыг татдаг аятайхан бүсгүй байсан талаар нь зарим нэг уран бүтээлчийн амнаас сонсч байлаа. Энэ бүсгүй аавын минь уран бүтээлийн баатар, амьдралынхаа туршид хайрлаж байсан бас нэг бүсгүй. Сүхбаатар аймагт танилцаж нөхөрлөсөн түүнийг хожмоо нь аав хотод шилжүүлж авчирсан юм. Аавын бие муу эмнэлэгт ээж минь сахиж байхад өрөөнд нь ороод гарч байхад нь нэг харж билээ. Надтай олон удаа таарсан гэдэг ч би таньдаггүй байсан болохоор хамгийн сүүлд харсан дүр нь л одоо сэтгэлд байна. Бүр бага байхдаа бас нэг удаа харснаа санаж байна. Баруун-Уртын наадам болдог стадионы зүүн урд өнцөгт аав, ээж хоёртой минь уулзаж байсан тэр хүн Оюунханд байсан. Хожмоо нь аавыг өөд болсны дараа "Гэрэлт хайрын дурсамж" номоо хэвлэж гаргасан байна лээ. Харамсалтай нь, зарим үнэнийг жаахан хэтийдүүлсэн байсанд нь сэтгэл жаахан гонсгор үлдсэн юм. Гэвч сайхан хайрынхаа түүхийг ном болгож гаргасан түүнд бас баярласан гэдгээ хэлмээр байна.

Аав нас барахынхаа өмнө тэр эмэгтэйд жигтэйхэн их гомдсон нэгэн шүлгийг орныхоо хажуугийн ширээн дээрээ бичээд тавьчихсан байсныг эмнэлэгт эргэж очихдоо би олж харсан юм. Харин дараа нь тэр шүлэг хаашаа ч юм алга болчихсон байсан. Хэн нэгэн авчихсан болов уу гэж санадаг. Магадгүй тэдний хооронд гомдох туних шалтгаан байсан биз ээ.
Ийнхүү аавынхаа хайрын түүхээс сөхөх болсон нь үнэнийг нэмэр хачиргүй олонд хүргэх үүргийг хүлээснийхээ хувьд, аав минь надад дурсамжаа бичих эрх олгосных нь төлөө юм шүү. Түүнээс биш хэн нэгнийг эхнэрээсээ өөр бүсгүйг хайрлаарай гэсэнгүй. Гэвч бүсгүй хүнийг түүн шиг л хайрлах ёстой гэж хэлмээр байна. Аав минь "Эмэгтэй хүн энхрий ялдам байх ёстой" гэж хэлдэг байсан. Бас ааваар минь хайрлуулах хувь заяатай байсан тэр энхрий ялдам бүсгүйчүүдийг хайрлах ёстойгоо ч мэдэж байна.
Илүү дэлгэрэнгүйг аавынхаа тухай дурсамжийн номонд оруулж байгаа тул энэ удаа үүгээр өндөрлөе.

Д.Мөнгөндалай

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (62.84.17.240) 2014-03-01 18:53
      • 2
      • 2

      маш сайхан дурсамж....их баярлалаа.

      Хариулах

    • Зочин

      (1.79.76.218) 2014-02-21 17:28
      • 5
      • 1

      HUMUUS aimaar uym hunii ner zugeer l ulaim tsaim hulgailj Hen iim hend ch hereggui um hiideg bna

      Хариулах

    • Зочин

      (1.79.76.218) 2014-02-21 06:06
      • 2
      • 1

      Mungundalai ohinih n nerig ASHIGLAj iim bulai hudla um Bichij bui hund nugel n irnee

      Хариулах

    • Зочин

      (1.79.76.218) 2014-02-21 06:05
      • 2
      • 1

      Hudal huurmag meduuleg tavij bui huni nerer Hudal meduuleg hiihn Huulind horiotoi nugel shu

      Хариулах

    • dashbalbar d

      (1.79.76.218) 2014-02-21 04:47
      • 2
      • 1

      Setgegdle bichsen ta bugded helehed ene egchin nerer Hudal MEDUULEG garche Hen negen horon sanaalsan zuild buu itge NAIZuda Dashbalbarin ohin mungundalai Gangabaatar dejidmaa gej 3huuhedtei

      Хариулах

    • dashbalbar d

      (1.79.76.218) 2014-02-21 04:43
      • 1
      • 1

      MINII egch mungundalai uunig bichegui ene bol egchinneri g Barin hudal MEDUULEG garsan bna!!!!! Huuli bus um

      Хариулах

    • Зочин

      (50.158.169.53) 2014-02-13 13:04
      • 0
      • 6

      Taalagdahgui bnaa. Eejid chine yamar hetsuu baisniig oilgoj bna

      Хариулах

    • Зочин

      (98.220.230.117) 2014-02-13 04:03
      • 0
      • 3

      Xormoi sultai baidliig n yun ch goe ugeer xaitsaaldiin bilee dee! Ooriin chin eejiig nasnii zovlond xataagaad oor busdiin ger buliig ch salgaj sandaaj xaysan bxad eniig jinxene er xun jinxene xair geh geed bgaamuu? Eh orniihoo toloo zorigtoi duugarch amia aldsaniig n bol xundelj bishirch yavdag, iim xun olon tordoggui! Gexdee gertee bgaa exneree exleed buren xairlaj ilyy xarj biluu doloohgui bx bsiin!

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.47) 2014-02-11 13:30
      • 0
      • 1

      Сайхан шүлэг сонсоод сэтгэлээ сэргээчихлээ. Гайхамшигтай. Гоё шүү.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.24) 2014-02-10 20:54
      • 0
      • 1

      Exneriinh n ter ix zowlong n mederch. tewcheer vnench baidliig ni bishirch bna. Gol xarlaad dotor sonin bolchihloo. Emegtei hvn nasaaraa vnench bhad eregtei hvn heterxii duraaraa zambraagvi ym. Exnertei hvntei ch uchir urguulj ywdag ter noxor hvvhdvvdtei emegteichvvdiig oilgosongvi.

      Хариулах

    • Зочин

      (202.179.6.207) 2014-02-10 20:53
      • 0
      • 1

      Ene niigem yamar bgaa bilee dee. Ohid huuhnuud maani gadaadiin yanz buriin muu sain yumnuudtai yawadldaj bhaar iim er hund nasaaraa hairluulsan ni deer yum. Erchuudee busguichuudee hairlaj halamjiltsagaay

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.24) 2014-02-10 20:50
      • 3
      • 2

      Ter saixan uujuu exnerees n garsan hvvhed boloxoor argagvi uxaantai ym aa.

      Хариулах

    • Зочин

      (202.131.234.243) 2014-02-10 20:23
      • 3
      • 1

      Эцгийнхээ хайрласан бүсгүйчүүдийн тухай охин бичиж буй нь сонин. Магадтай таньд ч бас Дарьганга эмэгтэйн ууч сэтгэл бий аж. Сайхан санагдаж, сэтгэл сэгэлзүүлэв. Тэр жинхэнэ эр хүн байсан байх

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.74) 2014-02-10 20:15
      • 0
      • 4

      Muuxai sanagdaj bn. Exner ni vnexeer tewcheertei uujuu hvn ym. Zvgeer ger bvlees gaduurx ywdaliig heterxii goe saixnaar bichchihej. Minii huwid hvleen zowshoorohod dendvv hvnd.

      Хариулах

    • Munkh

      (103.26.194.204) 2014-02-10 20:03
      • 0
      • 1

      Yah argagui Mongolyn suut hovguudiin neg, eh oronch, haluun tsustai yaruu nairagch daa. Tuunii zovhon "Amiddaa bie bienee hairla, humuusee" gedeg shulegt l hoshoo bosgoj, Toriin dhagnal ogmoor baigaa yum. Tengerleg bai gej aguu shuleg ch bii. Ene door setgegdel bichsen humuust, buh humuust "TENGERLEG BAI" gej erooe.

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.10) 2014-02-10 19:52
      • 0
      • 4

      Hee tses muu banzal novsh

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.113) 2014-02-10 19:38
      • 1
      • 1

      huuchin ingeh baitugai l yavsan odoo buur aldarshuulchih ym aa il ch garj chadahgui baitsgaasan ue baihad nerd garah ue bas bhiimaa

      Хариулах