Дуучин Б.Анхмаа: Би удган болохгүй ээ

Twitter Print
2013 оны 10-р сар 21-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Тэр бидний асуултад маш товч хариулсан. Гэхдээ сонирхолтой хариултууд өгсөн шүү. “3 охин”-ы Б.Анхмаад 9 асуулт тавьж, 9 хариулт авсан юм.

1.Хамгийн хайртай, хамгийн дургүй хоёр хүнтэйгээ хамт бүтэн долоо хоног нэг өрөөнд түгжигдлээ гээд төсөөлөөд үздээ. Ямар сэтгэгдэл төрж байна вэ?

Хайртай хүнтэйгээ гоё юм яриад л,  өөрийнхөөрөө байна даа. Тийм байхад тэнд  дургүй хүнээ хүн байна ч гэж харахгүй л байх  гэж бодож байна шүү.

2. Яг ном уншиж байх үедээ дотроо тоо тоолж үзсэн үү. Үзээгүй бол чадна гэж бодож байна уу?

Тэгж үзээгүй юм байна. Гэхдээ би чадах байх аа. Магадгүй, жаахан удаан л тоолох болов уу.

3. Танай байгууллага 40 ажилтантай. 39 нь эрэгтэй. Удирдлага тань лав ойрын таван жилийн хугацаанд нэмж эмэгтэй ажилтан авахгүй гэсэн хатуу байр суурьтай байна. Юу бодогдож байх юм танд?

Яагаад болохгүй гэж. Ер нь бол сайхан байх нь ээ. Мартын 8-ны өдөр 39 сарнайтай болох юм байна. /инээв/

4.Өнгөрсөн 10 жилийн амьдралдаа хийсэн бүх алдааг чинь бүгдийг нь цайруулъя. Эсвэл  ирээдүйн 10 жилд таны алдах гэж байгаа бүх асуудлыг урьдчилаад хэлээд өгье  гэвэл алийг нь сонгох вэ?

Би ирээдүйн 10  жилд чухам хаана, юун дээр алдах гэж байгаагаа сонсохыг хүсч байна.

5. Хэзээ нэгэн цагт эротик кинонд,  халзан толгойтой эмэгтэйн дүрд тоглооч гэсэн урилга ирвэл хэрхэн хүлээж авах бол?

Шууд тоглоно.

6. Таны итгэж биширдэг бурхан тань гэнэт гарч ирээд “Үлдсэн амьдралаа хөдөө мал маллаж өнгөрөө” гэвэл та яах вэ?

Би бурханаас аль болох гуйнаа. Мал маллаж амьдарч чадахгүй болов уу.

7. Тань дээр бөөгийн сахиус бууж удган болох учиртай нь тодорвол яах вэ?

Би удган болохгүй ээ. /инээв/

8. Танд гүн гүнзгий дурласан нэгэн фен залуу таныг өөртэйгөө дотно харьцаа тогтоохгүй бол амиа хорлоно хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлавал Та яах вэ?

За даа. Хэцүү л юмдаа. Гэхдээ хүний л амийг аврана даа.

9. Уучлаарай, та 00-ын өрөөндөө ном уншдаг уу. Тэнд ер нь хамгийн удахдаа хичнээн минут сууж байсан бол?

Би  00-ын өрөөнд уддаггүй ээ/инээв/ Тэнд ном унших шаардлагагүй шүү дээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Kaleigh

      (188.143.232.27) 2016-12-21 13:17
      • 0
      • 0

      Why didnt I feel about this? I hear precisely what youre saying and Im so pleased that I came across your blog. You actually know what youre talking about, and you produced me feel like I ought to learn far more about this. Thanks for this; Im ofaclifliy a enormous fan of your blog.

      Хариулах

    • Зочин

      (202.131.226.243) 2013-10-27 13:41
      • 0
      • 0

      huurhun shu

      Хариулах