Согтууруулах ундаа бүх төрлийн хорт хавдар үүсгэдэг

Twitter Print
2018 оны 01-р сар 13-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Өдөрт ганц хундага улаан дарс хүний эрүүл мэндэд сайн гэдэг нь ташаа мэдээлэл, согтууруулах бүх төрлийн ундаа долоон төрлийн хорт хавдар үүсгэдэг гэнэ. 

Шинэ Зеландын Отага их сургуулийн эрдэмтэн судлаачид согтууруулах ундааны өчүүхэн ч төдий хэрэглээ хорт хавдар үүсгэдгийг судалгаагаар тогтоосон тухай Daily Mail сонин мэдээлжээ. Мэргэжилтнүүд харин спирт ямар замаар хавдрын эсийг өсгөдөг учир шалтгааныг олж тогтоогоогүй байна. Гэхдээ тэд өчүүхэн төдий согтууруулах ундаа ам, мөгөөрсөн хоолой, төвөнх, улаан хоолой, элэг, бүдүүн гэдэс, шулуун гэдэсний болон сүүний булчирхайд хорт хавдар үүсгэдэг гэж үзэж байгаа бөгөөд уг нээлтэд хүрсэн эрдэмтэн Женни Коннор сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хорт хадвар судлалын сан, Америкийн хорт хавдар судлалын хүрээлэн болон Олон улсын хорт хадвар судлалын агентлаг зэрэг томоохон байгууллагуудтай хамтран уг судалгааг явуулж, мэдээлэл цуглуулсан байна.

Согтууруулах ундаа их хэрэглэдэг хүмүүс архинаас үүдэлтэйгээр хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг бөгөөд 2012 онд гэхэд хорт хавдраар нас барсан нийт хүмүүсийн 5.8 хувь нь согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэдэг байжээ. Хүн хэрвээ архи уухаа боливол хавдрын хөгжил үлэмж багасдаг гэж эрдэмтэн Коннор тэмдэглэсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.