Буриадууд Монгол угсаа гарвалтай биш юм гэнэ

Twitter Print
2017 оны 01-р сар 21-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Буриадууд Монголчууд биш юм гэнэ. Шотландууд англи биш биз дээ. Украинчууд ч мөн орос бишийн адил Буриадуудыг яахаараа Монгол болгоод байдаг юм гэсэн үзэл бодол зарим буриадуудад байдаг байна. Тиймээс ч Буриадын үндэс угсаа, уг гарвалыг бүр ДНК-аар нь  тодруулах төслийг Буриадад энэ наймдугаар сараас эхэлж байгаа юм байна. Оросын анагаах ухаан биологийн агентлагийн Буриад дахь Холбооны физик-химийн анагаах ухааны шинжлэх ухаан клиникийн төв дээр явуулах уг судалгааг хүний төрөлхтний геномыг бүр макромолекулаар нь задладаг хамгийн сүүлийн үеийн өндөр өртөгтэй технологи ашиглан явуулах аж. 

Зөвхөн ганц хүний генийг судлахад хэдэн мянган доллароор үнэлэгдэх уг судалгааг Оросын хэд хэдэн бүс нутагт явуулаад байгаа бол Буриадуудын генийг судлах санаачилгыг долдугаар сарын 6-наас 9-нд Австрийн Вена хотод чуулсан спортын шинжлэх ухааны Европын конгресс дээр хэлэлцэж, гаргасан байна. Өргөн хүрээний ийм өвөрмөц судалгаа явуулах болсон  шалтгаан нь Буриадын бүгд найрамдах улс  спортын генетикийн хувьд дэлхий дахины шинжлэх ухааны нийгэмлэгийн сонирхол татаж ирсэнтэй холбоотой гэнэ. 

Сонирхолтой нь Монголчууд бидний мах цусны тасархай Буриад Монгол зоны түүх, угсаа гарвалын асуудал маргаантай гэж эрдэмтэд үздэг байна. Харин түүх сөхөөд үзэхэд “Буриад” угсаатан гэдэг нь анх хори тvмэд, барга, ойрад болон бусад хөрш зэргэлдээ оршиж байсан ард олны хамт Монголын нууц товчоонд дурьдагдсан байдаг. Yvнд “…Туулай жил (1207 он) Зvчи баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр мордоход Буха газарчлан явав. Худуга Бэхи ирээд Зvчийг газарчлан тvмэн ойрдын нутгаар явж Шишгид голд хvрэв. Зvчи ойрд, буриад, барга, урсуд, хабханас, ханхас, тува аймгийг оруулаад тvмэн хиргисийн нутагт хvрвэл… Бас Борохул ноёныг хори тvмд иргэнийг эзлvvлэхээр явав…” хэмээн өгvvлжээ.

Бvриадуудын уг язгуурын тухай зохиолуудаас vзэхэд нутаг, нутгийн буриадуудын тvvхийг бvгд л тус тусад нь бичсэн байдаг бол бvх буриад отгийн нэгдмэл тvvхэн бичиг байдаггүй аж. Учир нь урьд цагт XVIII, XIX зуунд буриад аймаг отгоороо, нутаг нугаараа хэсэг бvлэг болон суудаг байв. Тэдний хоорондын харилцаа сул байснаар буриадуудын нэгдмэл тvvх байдаггvй аж.

Төгөлдөр Товын 1863 онд бичсэн Хорийн болон Агын буриадуудын эртний тvvхэнд Монголын хори тvмэн угсаатны Барга баатар дайчин ноёны гурван хvvгийн отгон нь Хоридой мэргэн гэж байгаад тvvний анхны гэргий Баргужин гуагаас Алунгуа нэртэй ганц охин, хоёрдахь Шаралдай гэдэг гэргийгээс нь Галзууд, Хуасай, Хvвд, Гучид, Шарайд гэж таван хvv, гуравдахь Нагатай хэмээх гэргийгээс нь Харгана, Худай, Бодон, Халбин, Цагаан, Батанай гэж 6 хvv төрж нийт 11 болсон байна. Тэд өсч өндийгөөд арван нэгэн овогтон болж эцгийн нэрээр тэдний нэр хори буриад болжээ гэж дурьджээ. Yvнээс гадна өөр нэгэн домогт өгvvлэхдээ: Буриад хэмээх язгууртан Байгал нуурын урд талаар суурьшиж Бэдэ Улстай, Бvртэ-Чөнийн язгууртай нийлж баруун зvг тийш нvvж тархжээ. Баргажин гэж нутагт Барга баатрын Буриад, Хоридай гэдэг хоёр хvvтэй байсан аж. Буриадууд Байгалийн эсрэг талд Зvлэг голоор нутаглаж, загас агнуураар амьдран сууж байв. Энэ хоёр хvvгээс гарсан нь овооцой, өлцөн, чоно гэх мэт Эхиридийн 8 эцэг, алагуй, хурумша, ашабагад гэх мэт Булагадай 9 эцгийн ард зон болжээ гэжээ. Ийнхvv Байгал нуурийн өврөөр нутаглаж байсан буриадуудын өвөг дээдэс эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх vед Байгалаас хойш Хилого (хялго), Зvлэг (Лена) мөрний сав, Сэлэнгэ мөрний адгаар сууж байсан Булгачин, Хэрэмчин хийгээд Горлог(Енисэй) мөрний эхэн, Байгал нуур орчимд амьдарч байсан Хори-Тvмэд, Баргажин(баргажин нар өөрсдийгөө эртний Зvvнгарын Монголын өөлд овогтон гэж vздэг) юм. Зvvнгар Монголоос гарч ирсэн 6-7 хvн баргажинтай хамтарч нэгдэн суусан гэлцдэг байна.

Монголын өөлдийн зон ардууд баргажин болон нуурын цаадах буриад овгуудын нэр Баргууд, Эхирид, Булагад, Бурууд, Галзууд гэх мэт адил төстэй байдаг ажээ. XIII зууны эхээр Монгол угсааны олон аймаг нэгдэхэд 1207 онд Монголын эзэнт улсын харьяанд буриад оржээ. XV зууны vед ойрадууд өрнө зvг нvvдэллэхэд барга, буриад аймгууд Зvvн Монголын мэдэлд vлдэн, Батмөнх даян хааны харьяат зургаан тvмэн Монгол улсын зvvн гурван тvмний нэг Урианхай аймгийг тараан хувааснаар бүрэлдэхүүнд нь байсан барга, буриад нь Халх тvмний харьяалалд багтан буриадын уг нутаг халхын Тvшээт, Засагт хануудын захиргаанд хамаарах болжээ.

Харин XVII зуунд Халх Монголд гурван том аймаг: Тvшээт хан, Засагт хан, Сэцэн хан байсан бөгөөд эхний хоёр нь хvчирхэг газар нутгаараа Байгалын чанадын өнөөгийн буриадын газар нутаг цөм багтдаг байв. Монголын эдгээр хант аймгуудаас зэргэлдээ газар нутгийн ард олон тvvний дотор буриад овгуудыг өөрийн чөлөөтэй байлгасаар иржээ. Оросуудыг Байгал орчмын газарт ирэхээс өмнө Байгал хавийн буриадууд Монгол ноёдод тогтмол бус алба барьж байсан бол Өвөр Байгалын буриадууд Монголын хааны албатууд байв. Тэд Монгол хааны өргөө гэрт нь алба татвараа хvргэж өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл оросуудыг Өвөр Байгалд ирэхээс өмнө буриадын газар нутаг монголын Тvшээт ханы бvрэн мэдэлд байжээ. Сибирийн тvvх сvдлаачдын анхных нь болох П.А.Словцэв бичихдээ “Энэ газар нутаг тухайн цагтаа эзэн Чингис болон тvvний vе залгамжлагчдын их гvрний бvрэлдэхvvнд багтаж байсан бол сvvлдээ XVII зууны дунд vе хvртэл халхын хоёр ханы vгийг дагаж байсан” гэжээ.

Эрт цагт буриадууд тэмээ, адуу, vхэр, хонь, ямаа таван хошуу малаа эрхлэн өсгөж байжээ. Малын бэлчээрээ сонгож, жилийн дөрвөн улиралд сайн ургацтай газар нутгаар нvvдэллэж, малын сvvгээрээ бvхэл жилдээ идэх өрөм, тос, ааруул хийж, архи нэрж, хөдөө талаас зэрлэг мангир, төмс тэргvvтнийг хураан хатааж, тэдгээрийг малын тарган өөхтэй махтай хольж иддэг, малын арьс элдэж, хvвцас хунараа оёдог байжээ. Yvнээс гадна ой хөвчийн элдэв ан агнаж, ангийн vнэт арьсаар арилжаа наймаа хийж олсон мөнгөөрөө эзэн ханд алба дээж өргөж, vлдсэнийг нь өөрийн хэрэгцээнд зардаг байсан ажээ. Мөн ангийн арьсаар дээл хvвцас оёдог, адууны сvvл хялгасаар тор нэхэж загас барьдаг, урхи зангаар ойн шувуу барьж, усны шувуу харваж агнан амьдардаг байсан байна. Буриадуудын дунд бурханы шашин бага дэлгэрсэн, лам хувраг нар цөөн, зарим нэг нь бөөгийн мөргөлийг шvтдэг байсан юм.

Буриад нэрийн тухай Буриад нэрийн гарал үүслийг тайлбарласан хэдэн таамгийг товч дурдъя. Базар Барадин буриад гэдэг нэр нь баргут гэдэг эртний үгний хожуу хувилбар мөн гэж бичжээ. Ц.Б.Цыдендамбаев чоно тотемтэй эртний монгол аймгуудын чинос нэр хожим Түрэгийн ноёрхолд орох үед түрэгээр орчуулагдаж бурет буюу борят (буре – эртний түрэгээр чоно) гэгдэх болсон байна гэж үзжээ. Түүхч Б.Р.Зориктуев бураад гэдэг үг нь монгол хэлний өтгөн шигүү ой мод гэсэн утгатай бураа гэгч үгнээс үүдэлтэй хэмээжээ. Харин Ц.Төрбат буриад нэрийг овгийн тотемтой холбон тайлбарласан байна. Эртний монголчуудын дотор модыг шүтэх үзэл түгээмэл байсан бөгөөд үүний дотор бургас мод нэн чухал байр суурь эзэлж байсан нь одоо хадгалагдаж байна.

Монголчууд бургас модыг онцгойлон хүндлэн биширч монгол мод хэмээн нэрлэж, аль ч нутагт гол ус даган ургасан цагаан бургасанд гар хүрдэггүй, хэдийгээр хугарч унасан байсан ч төдий л авдаггүй байжээ. Бургасыг уул усанд зориулсан овоонд залам болгон хатгах ёс түгээмэл байв. Залам хийх бургасыг огтолж авдаггүй цуулж авдаг байжээ. Мөн бургасыг нэрлэх уд гэдэг үг нь бөөгийн ёсны удган гэдэг үгтэй язгуур нэг, шүтлэгийн учир холбогдлыг заасан байж магадгүй гэж үзэх судлаачид ч бий. Эртний Хамаг монголчуудын онгон шүтээний газар болох Бурхан Халдун уулын нэрийг ихэнх судлаачид бурган буюу бургас гэдэг үгтэй холбон тайлбарладаг. Эртний монголчууд өвөг дээдсээ нас нөгчихлөөр ариун дархан бут сөөгтэй газар нутаглуулах буюу нэлээд хожуу үед нутаглуулсан газар нь бургас буюу бураа-г тусгайлан ургуулдаг байжээ. Тэгээд тэр өвөг дээдэс нь бод зам боосон бутны эзэн болох юм уу, тэр бут бургасны эзэн бурха, бурханд хувилна гэж төсөөлдөг. Өнөө хүртэл буриад зоны дунд бурхан гэхийг бурха гэж нэрлэх ба нас нөгцөгсдийг бурхан болсон хэмээдэг. Дашрамд дурдахад бур язгуураас гаралтай олон үг түрэг хэлнүүдэд модны мөчир, холтос, цэцгийн иш зэрэг утгатай байдаг ажээ. Үүнээс үүдээд бургас модыг тотемчлон үзэж бургасныхан, бургасан овогтой гэсэн утгатай бураад буюу буриад нэр үүссэн байж болох юм.

Буриад монголчууд Оросын харьяанд орсон нь XVII зууны vед Монголын нэгдмэл байдал алдагдаж Монгол орны Манжийн тvрэмгийлэлд автагдах vеэр Хаант Орос хил хязгаараа тэлж Сибирийг эзэмшиж эхэлжээ. Буриад овгуудын оршин сууж байгаа энэ нутагт оросууд нэвтрэн ирэхэд Монгол ноёд болон орос атамануудын хооронд буриадын нутгийн төлөө өрсөлдөөн өөрийн эрхгvй гарч байжээ. Эдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжин орж байв. 1643 онд Курбат Иванов гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдахаар явжээ. 1644 онд мөнөөх Курбат Иванөв Амар орчмын нутгийн Брацкийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдсэн байна. Ингээд Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай Брацкийн хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг 3 удаа бvслэв. Сvvлчийн бvслэн хаах ажиллагаанд 2000 хvртэл хvн оролцжээ. Бvслэлт нь тодорхой амжилт олоогvй байна. Энэ бослого гарах шалтгаан нь тэр жилvvдэд Енисэйскээс мөнгө болон мөнгөний уурхайн газрын тухай янз бvрийн мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесникөв Ангар мөрөн орчмын нутагт иржээ.

1644 онд Колесников Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг хийсэн зэрлэг дээрэм тонуулаараа тэдний эгдvvцлийг хvргэжээ. 1645 онд Колесникөв дахин замд гарч дээрэм тонуул хийсээр явж Байгал нуур хvрээд баруун талд нь өвөлжихөөр шийдэж замдаа тэр Куд болон Ангар мөрний орчмийн хvмvvсийг дээрэмдсэн мэдээ бий. Оросын казах цэргvvд, худалдаачид хожим нь тvшмэдvvд олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэгт цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлого явуулжээ. Ар Монголын ноёд Буриад-Монголын газар нутгийг хаант орос тvрэмгийлэн эзлэх санаархлыг зvгээр харж суусангvй. 1688-1689 оны хооронд Тvшээт хан Чахундорж цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд довтолсон нь Ар Монгол, Оросын харилцааг ихээхэн хурцатгажээ. Тэр vед бие даасан овгуудын хооронд эвсэлдэн тохирсон хөдөлгөөн ч vгvй, бvриад ноёд тvшмэд сайд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvЙ байв. Ноёд тус бvрийн хувийн эрх ашиг, өөрийн овог угсааны амгалан байдал, эрх ашгийг хангаж байх vvднээс vйл ажиллагаагаа явуулж байжээ. Нэг хэсэг буриад овог нь Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн харгис тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросуудыг дэмжиж байсан ажээ. Хаант Орос, Манж Чин улс өөрсдийнхөө эзлэн тvрэмгийлэх бодлогодоо Ар Монгол, Зvvнгарын хаант улсын зөрөлдөөныг ашиглан нэгээр нь нөгөөг цохиулах башир арга хэрэглэж байснаас Буриад Монгол, Ар Монголыг харьцангуй амархан эзэлжээ. Хэвчvv (Нэрчv)-гийн 1689 оны гэрээгээр Манж, Орос хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж нар Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг шууд хориглох бодлого явуулж байв. 1727 онд Тvшээт ханаас хvрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн ханд хvсэн мэдvvлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хvмvvсийг хил давуулахгvЙ байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх, Оросын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багтсан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ноогдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байлаа ч гэсэн албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvЙ байлаа. Тиймээс орон нутгийн захиргаа дарамт vзvvлж байв. Хаант Оросоос буриадын дотор засаг захиргааны өөрчлөлт хийж “Тал нутгийн Дум” хэмээх орос захиргаатай болсон бөгөөд 1885 онд “Волость” гэдэг захиргааны нэгжид харьяалуулжээ. Зарим газарт буриад-оросын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа хээл хахууль авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Сибирийн захиргаа 1635 онд төвдөө өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэрэг аван буриад газар Лена голын эх өөд Она голын адагт урьд өмнө улсын алба төлж байгаагvй буриад, зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар очиход эдгээр буриад, зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив, гэтэл Петр нөхдийн хамт 3 хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийн хамт тэдгээр буриадыг элдэв арга мэх хэрэглэн уван цуван зодож алсан хvний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, алба татвараар дарж тэсэхvйеэ бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард тvмэн Москва, Санкт Петербvргт овгийн элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар шороог хамгаалах талаар асуудал тавьж байлаа. 20-р зууны эхээр буриад нь хаант Оросын харьяат буурай олон ястны нэгэн адил vндэсний болон нийгмийн дарлалд нэрвэгдсэн цөөнх угсаатны нэг болжээ. Энэ бvх байдлаас зугатаж, шилжин нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгал орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. Тухайлбал 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Буриад нь Орост нэгдэж дагаар орсон vйл явц маш ээдрээтэй бөгөөд зөрчилтэй vчир энэ асуудлыг авч vзэхдээ баримт материалд тулгуурлан vзэхээс гадна 17 зууны дунд vед Байгал орчмын нутагт бvрэлдсэн нөхцөл байдал болон буриад овгууд, монгол ноёд, Оросын улс төрийн бодлого, тvvнийгээ хэрэгжvvлж байсан арга зэргийг нэг бvрчлэн харгалзан vзэх шаардлагатай. Мөн буриадын нэгдсэн төр хэзээ ч тогтоогvй, тэдгээрийн тархай бутархай байдал нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Буриад овгууд сайн дураараа Оросын харьяанд орсон гэдэг ганц утгаар авч vзвэл өрөөсгөл болно. Нөгөөтэйгvvр 17 зууны vед буриад нутагт оросуудтай хаа сайгvй мөргөлдөж зэвсгийн хvчээр эсэргvvцэж байсан ба тэд бvх буриадыг зөвхөн хvчээр харьяалуулсан гэвэл бас алдаатай болох юм. Буриадын залуу тvvхч, эрдэмтэд “История Бурятий в вопросах и ответах” хэмээх номондоо: Байгал нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг vндэстэн гэж байгаагvй бөгөөд тус бvрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой vндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна мөн тvрэг хэлтэн, соёд, тофалар, якут нар олноороо амьдарч байсан. Харин буриад нь Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард тvмний нийгмийн байгууллыг хөгжvvлэхэд тvлхэц болсон. Нөгөөтэйгvvр Орос улсад нэгдсэний дараа Байгал нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр vед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ. Энэ vйл явц vндэсний биеэ даасан ухамсрыг бэхжvvлж “Буриад” vгсааг бvрэлдvvлжээ.

Буриад угсааны бvрэлдэхvvнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, тvрэг, тунгусын бvлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Орос улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгавар хvчтэй болсон юм. Буриад vндэстний нэгдсэн төвтэй өөрийн бvрэн эрх гэж байсангvй, нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байснаар Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтанд оржээ. 19 зууны эцэс 20 зууны эхэн vе гэхэд Буриад Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хамгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Эдийн засгийн хоцрогдлын нэг гол шалтгаан бол зах хязгаар нутгийг хөгжvvлэхийг vл тоомсорлож байсан хаант засгийн дарангуйлах бодлогын илрэл юм. Хаант Орос улс Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрийн аль vржил сжим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч олон мянган өрх орос тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалийн болон газрын хөрсөн доорх баялгийг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Буриадын vндэсний уламжлалт соёл хvнд байдалд орж, хаант засгаас тvvний хөгжилд саад хийж байв. Империализмын vед хаант засгийн vндэсний дарангуйллын бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрийн болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvЙ vлдсэн газрыг улсын сангийн газар болгохоор шийдвэрлэжээ. Нөгөөтэйгvvр шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар хадагдах, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бодлого байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. Yvний улмаас 1902-1903 оны хооронд буриад-монголчvvд эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ хөдөлгөөн эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-монголчvvд ар Монголд зугатан зайлжээ. Yvний сацуу дэлхийн 1-р дайнд зориулсан цэрэг татлага, хvнсний нийлvvллэг ард тvмний нуруун дээр асар их ачаа vvрvvлжээ. Энэ бvхнийг эсэргvvцсэн буриадvvд бас Ар Монгол руу бөөн бөөнөөрөө зугтах бас нэг шалтаг болжээ. Ийнхvv хаант засгийнхан Сибирийн олон vндэстний малчин, тариачин, ардын дунд байр сууриа бэхжvvлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ оросчлох бодлого явуулж байсан бөлгөө. Хаант засгийн газар оросчлох бодлого, газрын шинэтгэл, аж ахуйн бvтэц, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, удирдлагын арга барил гэх мэт буриадын ард тvмнийг оршин тогтноход хэрэгтэй дэвшилтэт хэд хэдэн хандалтыг хэрэгжvvлж байсан ч vндэстнийг уусгах, амьдралын уламжлалт хэвшил, оюун санаа, соёлын талаар дарангуйлж байлаа. Энэ бvхнийг бvр Оросын анхны хувьсгалын vеэс буриадын vндэсний шинэ сэхээтнvvд ухамсарлаж, өөрийн ард тvмний vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж иржээ.

Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн анх гарахад тэргvvнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх чухал шат 1905 онд болсон Эрхvvгийн губерн болон Байгалийн чанадын (Забайкальск) мужийн буриад хvн амын их хурал юм. Их хурлаар өөртөө засах болон газрын асуудал vндэсний соёлыг хөгжvvлэхтэй холбогдсон ардчилсан хэд хэдэн асуудлыг дэвшvvлсэн байна. Энэ хvрал буриадын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх улс төрийн янз бvрийн бvлгийн тэмцлийг тодорхой харуулж байв. Дорнод Буриадад “хуучин думынхан” болон “Буриадын дэвшилт нам” хэмээх хоёр байгууллага сөргөлдөн зогсож байлаа. Эхний бvлэг 1900-1901 оны хуулийн эсрэг vрьдын 1822 оны дvрэм журмыг хамгаалан vг хэлжээ. Тэд, vндсэндээ шинэ хөрөнгөтөн буриад сэхээтнvvдийн төлөөлөгчид болон хамба лам тэргvvтэй ламын шашны санваартнуудын хэсгээс бvрэлдэж байв. Хурал дээр мөн либерал vндэсний vзэлтнvvд “оросжуулагчид” гэсэн хоёр урсгал vvсчээ. Эдгээр бvлгээс гадна vндэсний хөдөлгөөнд ардчилсан сэхээтнvvдээр толгойлуулсан “зvvн” жигvvрийнхэн бvрэлджээ. Энэ бол өөрсдийгөө “народникууд” гэж нэрлэсэн социалистvvд байлаа. Тэд нар буриадын тариачид хөдөлмөрчдийн эрх ашгийг илэрхийлж байв. Энэ жигvvрийн толгойлогчид нь Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агван Доржиев, Г.ТС.Цибиков нар юм. Буриадын народникууд нийгмийн хурц зөрчлийг газрыг тэгшитгэн хуваарилах хийгээд хөрөнгийн дагуу алба ноогдуулах замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэж байлаа. Буриадын народникуудын vзэл сурталд шашны асуудал гол байр эзэлж байв. Байгалын арын нутагт буй дацангууд зөвхөн шашны vйл ажиллагаа явуулаад зогсохгvй боловсрол, ном хэвлэл, дvрслэх урлагын төв болж байсан юм.

Шарын шашны ёс горим, дэг жаягаар буриадvvд өдөр тутмынхаа амьдралын бараг бvхий талыг зохицуулж иржээ. Бурхны шашин зөвхөн vндэсний соёлын салшгvй хэсэг төдийгvй vндэсний эв нэгдлийн гол хvчин зvйл болно гэж народникууд шашны уламжлалыг авч vзжээ. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv шашны эв нэгдлийн далбаан доор нэгдэх нь хамаагvй хялбар гэж тэд vзэж байлаа. Тэдний энэхvv санааг олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс 20 зууны эхний жилvvдэд баруун буриадуудын дунд бурханы шашинд шилжих давалгаа өнгөрч, шинээр сvм дуган, дацан барих барилгын ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалыг дэлгэрvvлэх, монгол-бvриад хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvлд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд өлгөх зэрэг шаардлага тавьж байлаа. Шашны тухай асуудал ”баруунтныхан” болон народникчуудын хоорондын ширvvн зөрчлийн гол шалтгаан болж байсан юм. Эхнийх нь капиталист хөгжлийн vед буриадын ард тvмний нийгэм соёлын сэргэн мандалтын харьцаанд өөрийн гутрангуй vзлээ нуухгvй байхад, нөгөө хэсэг нь Сибирийн ард тvмний vндэсний соёл болоод ахуйн онцлогын капитализм хvчээр устгаж чадахгvй гэж vзэж байв. Хэрвээ бурхны шашин Байгалын арын нутгийн буриадуудын уламжлалт шашин байсан бол Эрхvv мужийн уламжлалт шашин нь бөө мөргөл байлаа. Yvнээс гадна Эрхvv мужид vнэн алдартны шашинд оруулах явц нилээд гvнзгийрч, буриадын оюуны болоод ахуйн амьдралд vлэмж өөрчлөлт оржээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • tureguud

      (141.0.15.55) 2017-01-27 23:56
      • 0
      • 0

      BURIADUUD BOL OIRADIIN NEG HESEG ANHANDA 1207 OND DAGAAR OROHOOS omno oi taigad amidarch bs oirad gdgt odogiin hoid , hernvvd , baatud , barga , buriad , choros , urianhad , tvmed , zereg aimguud bagtah bgd ertnii tvregiin oguz aimagin ner ni sunjirna oirad blsn gsn sanaag dewshvvlsen tgheer buriad , oiraduud tvreg garaltai bx magadlaltai ym.

      Хариулах

    • m4

      (141.0.15.55) 2017-01-27 23:43
      • 0
      • 0

      tgd tvreg blj taarah uu

      Хариулах

    • хотгойд

      (88.202.186.220) 2017-01-23 11:00
      • 1
      • 0

      ИХ ГҮРНИЙ ХОРОН БОДЛОГО БАЙНА. Буриадууд монголоо.

      Хариулах

    • Халх

      (202.9.41.112) 2017-01-21 10:22
      • 1
      • 0

      Буриад бол Монгол үндэстэн мөнөөсөө мөн их гүрний салган холдуулах бодлого явагдаж байхад хажуугаар нь буриад ах дүүгээ гомдоох сэтгэл жинхэнэ Монголчуудад лав байхгүй харин өөр үндэстнүүд энэ доогуур их яс хаяж дээ чааваас явцгүй дээ

      Хариулах

    • Бид 1 монгол

      (103.10.23.76) 2017-01-20 22:12
      • 1
      • 1

      Зарим сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс монголжсон орос хятадууд шиг санагдаад байна ккк

      Хариулах

    • Зочин

      (91.178.150.14) 2017-01-20 15:15
      • 1
      • 0

      mongolchuud bidniig hoorond ni hagargan butargahad ih amarhan bolj, gadniihnii olz idesh bolohgui, hoorondoo evteinnairtai yavahsan, yalanguya odoo jalga dovnii uzel gargah , namchirhah ni onts ayulatai!

      Хариулах

    • dash

      (202.9.42.223) 2016-10-28 20:42
      • 0
      • 1

      za zailaa umhii buriaduud, sayahan ulan -ud oron hugshin zaluugui neg l uuriige oros gej anduursan soliotoi buriaduud baidiim bna lee ta nar umhii buriaduud ustaj ugui bolj bgaagaa uhaarahgui, malnuud, ta nariin nuurnii arisiig maltaad maltaad oros tsarai garch irehguigees tsaash ta nar ustaj duustlaa mongoloosoo doloon dor oniison tsaraitai, navtgar hamartai chigeeree l duusna sh dee

      Хариулах

    • zochin

      (121.183.182.67) 2016-10-27 18:14
      • 0
      • 0

      Orsyyd ilt manai tuuhiigil tsagaan guivuulj undesugsaagaa martagnuulj bna huurhii buriad

      Хариулах

    • Зочин

      (202.131.235.198) 2016-10-27 10:15
      • 0
      • 0

      За буриадууд ч яах вэ монгол нь монгол үнэхээр хайгуул хийх чадвартай л юм бол Якутуудын тухай мэдээлэл тавиач чадахгүй ш дээ

      Хариулах

    • Зочин

      (66.181.189.147) 2016-10-27 08:47
      • 0
      • 1

      Mongol tumniig haglan butargah ni hend ashigtai we gedeg ni todorhoi Tiimees ew eye hicheej zangidsan garshig, atgasan shagai shig negdmel baij chadwal mongol tumen uudlun degjij huchirhegjih bolno shuu dee

      Хариулах

    • mongol

      (66.181.170.18) 2016-10-27 08:06
      • 0
      • 1

      Undserheg uzel sergeed ireheer albaar, zohion baiguulalttaigaar yavuulj bui yavuulga gedegt bi bol ergelzehgui baina, haanaas shidsen chuluu ve gedeg ni ch bas todorhoi

      Хариулах

    • ӨӨЛД ХҮН

      (103.57.92.254) 2016-10-27 01:03
      • 0
      • 1

      МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ БИДНИЙГ ХАГАЛАН БУТАРГАХ САНАА АГУУЛСАН ЗҮЙЛД БҮҮ АВТААЧ. НАМЧИРХАЖ ТАЛЦАНА, ШАШНААР ТАЛЦЛАА, ОДОО МОНГОЛ МОНГОЛ БИШ ГЭЖ.. ГУРАВХАН САЯ МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ СОШИАЛААР ХЭРЭЛДЭНЭ, ЭРҮҮЛ УХААНААР БОДОЖ СЭТГЭЖ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛЭЭ САХЬЯ.

      Хариулах

    • ӨӨЛД ХҮН

      (103.57.92.254) 2016-10-27 01:03
      • 0
      • 1

      МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ БИДНИЙГ ХАГАЛАН БУТАРГАХ САНАА АГУУЛСАН ЗҮЙЛД БҮҮ АВТААЧ. НАМЧИРХАЖ ТАЛЦАНА, ШАШНААР ТАЛЦЛАА, ОДОО МОНГОЛ МОНГОЛ БИШ ГЭЖ.. ГУРАВХАН САЯ МОНГОЛ АХАН ДҮҮС МИНЬ СОШИАЛААР ХЭРЭЛДЭНЭ, ЭРҮҮЛ УХААНААР БОДОЖ СЭТГЭЖ ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЛЭЭ САХЬЯ.

      Хариулах

    • Буриад

      (202.9.42.219) 2016-10-26 22:53
      • 0
      • 1

      3 саяулаа буриад дөрвөд халх өөлд баяд барга гээд хуваагдаад улс байгуулах юм уу. Доор бичсэн зарим сэтгэгдлүүдийг уншаад гутарлаа. Монголчууд бүгд амиа бодсон, албан тушаал,авилга, авгай хүүхнээс болж улсаа худалдаж тарааж бутаргаж Манжийн дарлалд 200 жил дарлагдсан түүхтэй улс шүү. Эргээд бусдын идэш болох гээд соохолзож байгаа юм шиг санагдлаа. Эвт шаазгай буга барина гэж үг бий шүү. Буриадууд Монголоос зайл ч гэх шиг ямар эргүү малууд вэ. Зайллаа гэхэд эх нутгийнхаа эзэн нь болж чадах уу. Вэлком тү Монголиа гээд гараа өргөөд байж байх байлгүй. Олиггүй, санаа муутаас л ийм бодлогогүй үг гарна.

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.202) 2016-10-26 22:11
      • 0
      • 1

      оросууд үеийн үед монголчуудаар тоглосон хэвээр дандаа хагаралдуулна халх буриад дөрвөд казак нь хоорондоо үзэлцээд л байвал тэд баярлана

      Хариулах

    • би буриад бна

      (207.244.76.172) 2016-10-26 20:19
      • 0
      • 2

      Ээ чааваас. Нэг нэгнээ муулж. Нэгнийхээ дээр гарах гэж ядсан ухамсар дорой тэнэг малнууд юмдаа. Хэдэн зуун жил монгол нутаг дээр малаа маллаж хамт айл саахалт болж явсан бжыж ингэж ар нурууруу нь хутга шаах ч гэждээ.. та нарыг бодвол монгол уламжлал ёс заншил өв соёлоо одоо болтол алдаагүй хүсүүс. Өөртөө нэг эргэцүүлэлт хийгээд үздээ хүнээс илүү ухаантай юу, улсдөа хийсэн бүтээсэн зүйлтэй бжыж олон юм хуцацгаарай. Муу эр дайнд хөөрнө гэгчээр жоохон өөлөх муулах зүйл гарж ирэнгүүт л ам уралдан муулж бхыг чин сонсоод инээд хүржийн тэнэг дорд ухаантай малаасаа доор ухаантай юмнууд. Та нарыг бодвол олон малаа маллаж жирийн монгол малчин айлын цайлган сэтгэлээр амьдарч бгаа улс. Та нар ичкү тэжээсэн малынх нь махыг нь идчээд муулж суугаадаа.

      Хариулах

    • Зочин

      (202.131.252.217) 2016-10-26 17:11
      • 0
      • 1

      ОРОСЫН ТӨРИЙН БОДЛОГООР ЭНЭ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ДНК-ИЙН СУДАЛГАА ГЭГЧИЙГ ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ. ХАРИУ НЬ ЯАЖ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ. СҮҮЛИЙН ҮЕД ОХУ- ДАХЬ БУРИАДУУД ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭХ БОЛЖ ДЭЭЛ ХУВЦАС, ЦАГААН САР, АЛТАРГАНА НААДАМ, БУРИАД БӨХ, СУР ХАРВААН ЗЭРГЭЭР НАРМАЙ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛ САНАА СЭРГЭХ БОЛСОНД ХАМГИЙН ИХ АЙЖ БАЙГАА УЛСУУД БОЛ ОРОСУУД ЮМ. ТИЙМЭЭС ТӨР ЗАСГИЙН ОРОЛЦООТОЙ МАШ ИХ ӨРТӨГТЭЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУРИАДУУДЫГ МОНГОЛЧУУДААС ХОЛДУУЛАХ ОЙРТУУЛАХГҮЙ БАЙХ АЖЛЫН ЭХЛЭЛ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.44) 2016-10-26 19:56
      • 0
      • 1

      harin tiim shuu ertnees l mongol bish bolgoh gej hotuudiin neriig solij ntr geed zunduu yum hiisen de

      Хариулах

    • Зочин

      (95.85.69.18) 2016-10-26 15:49
      • 0
      • 1

      Би оросын Холбооны улсын иргэн. Би Буряад. Улаан-Удэд амьдардаг. Гэхдээ би монгол ундэстэн гэж боддог!!!Бидэ монголчууд шуу дээ. Зарим хумуус туух мэдэхгуй.

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:59
      • 2
      • 1

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:59
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.59) 2016-10-27 08:36
      • 0
      • 0

      Халхууд харин өмхий буриадууд гэдэг шүү дээ. Нуух юун өөрсдийнхөө өмхийг мэдэхгүй байж ккк

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • халх

      (202.131.252.213) 2016-09-16 20:58
      • 0
      • 0

      манай буриадууд хүртэл биднийг муусайн монголууд гэдэг юм шдээ.өөрсдийгөө монгол угсаатан гэж боддоггүй юм байна лээ

      Хариулах

    • байцаа

      (202.70.46.218) 2016-09-02 22:39
      • 0
      • 0

      хоорхийс оросууд хэлийг нь устгаад бас туухийг нь зохогоод бичээд огчихсон. 100 жилийн дараа угаасаа буриад гэх нэр ч улдэхгуй. яг манж шиг.

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.47) 2016-08-03 18:14
      • 0
      • 0

      buriaduud helee solichihvol mongol bus boloh .Deel huvtsas tsarai zus hel yaria neg bj solioroh yum daa zaya ni hayah bii .Eveg deedes ni gomdoh bii Mongolchuud hurtel tuuhee medehee baichihsan baihad yaltai bilee

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.250) 2016-07-31 22:03
      • 0
      • 0

      Эд нар Монгол биш бол манж өөр юу байхав Тэгээд ч Их Монгол улс байгуулагдхад бий болсон иргэн бүрийн хэнд ч хамаагүй хар арьстан байсан ч болно Хубилай хааны цэрэг хиа нар хар хүмүүс зөндөө л байдаг шд тэд нар Монгол хүн гэж их цээжээ дэлдэг байсантай харьцуулбал энэ буриадууд ЯАХ БУРУУТАН гэдэг нэр нь үнэн байна

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.159) 2016-07-28 14:44
      • 1
      • 0

      Оросын зарим буриадууд л ингэж солиорч бгаа нөгөө Илюмжинов халимагууд хятад гэж солиордог шиг

      Хариулах

    • Жем

      (27.123.214.87) 2016-07-28 09:25
      • 1
      • 2

      Зарим буриадууд өөрсдийгөө одоогийн Иран хавиас Наян Наваа гэдэг газраас нүүдэллэж ирсэн гэж үздэг юм билээ. Наян Наваа гэж нэг ном хүртэл гарсан байна билээ.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.44) 2016-10-26 19:56
      • 0
      • 0

      ardiin duun bii gej

      Хариулах

    • Жем

      (27.123.214.87) 2016-07-28 09:25
      • 1
      • 1

      Зарим буриадууд өөрсдийгөө одоогийн Иран хавиас Наян Наваа гэдэг газраас нүүдэллэж ирсэн гэж үздэг юм билээ. Наян Наваа гэж нэг ном хүртэл гарсан байна билээ.

      Хариулах

    • Зочин

      (86.145.248.100) 2016-07-28 02:56
      • 0
      • 3

      Haritsuulah yumaa olj dee yum medehgui hun. Ter Scotland chine ugaasaa garal usleeree chi hel yazguuraaraa chi Englandaas tes ondoo humuus.

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.44) 2016-10-26 19:57
      • 0
      • 0

      harin tiimee

      Хариулах

    • Зочин

      (89.157.6.124) 2016-07-27 23:51
      • 0
      • 3

      Bi buriad hun bna, orosiin turemgiilliig hamgiin ih eserguutsen zogsson mongol yastan bol buriad, bas Satilnii daranguilald hamgiin ih urtugdsun mongol yastan, ta nar buriad nar gej muulhaasaa icheech ter humuus chine bid mongoliin tusgaar togtnollin tuluu amia ugsun

      Хариулах

    • Зочин

      (103.10.22.12) 2016-07-27 23:08
      • 2
      • 0

      bi tuuh talaas sain medehgui l dee .gevch ene uvurmongol , buriad , kazak , tuva , hudlaa humuus um shig tsaanaa l neg uur . kaazak humuustei ajilj blaa . mash muu humuus . uvurmongolchuud bna ..chingisiin uzver musie baiguulchaad munguur bidnigee oruuldag .manai chingis end turj ussun geed yridag. bid l ahan duus geed yriad bdag . yas uman deeree hudlaa shuu hudlaa ..! buriad kazak iim bodoltoi bdag bol Mongoloos gar ! harin deerh ystan ugsaa garaltai humuus mongold saihan bgaa shuu ! Mongol uls maani amar amgalan taiwan . iim saihan uls oron haa ch baihgui shuu

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.44) 2016-10-26 19:58
      • 0
      • 0

      uher halh wee chi chin gej heluulmeer bga muu hashaa durak wee

      Хариулах

    • зочин

      (59.153.87.30) 2016-07-27 21:59
      • 0
      • 0

      Муусайн монголнууд гэж ярьж хэлдэг буриадууд байдаг л даа.Тэгэж ярьж боддог хүнд бол энэ асуудалд хэрэгтэй бол уу.Буриадууд монгол биш гэж өөрсдийгээ хэдэн хувь нь хэлэх бол.Шинжилгээний дүн бол итгэхэд хэцүү зүйл.

      Хариулах

    • иргэн

      (202.131.252.213) 2016-07-27 21:23
      • 3
      • 1

      Буриадууд хоорондоо эв түнжин муутай, амиа бодох айдас ихтэй. 37 онд бие биенээ бариж өгсөн шүү, та нар. Монгол ястан биш юм бол Орос руугаа явбал таарна

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.44) 2016-10-26 20:00
      • 0
      • 0

      ee huurhii iim mulguu baih ch gej dee bidnii uwug deedes ch bas l ih helmegduulelteer negniigee barij ugch l yawsan shu de tuuhee unshaad daraa ni dahiad bich de

      Хариулах

    • Зочин

      (90.198.225.24) 2016-07-31 05:00
      • 0
      • 1

      Orosiin talaas iluu huvi ni manai nutag yum shuu dee! Mongoliin Altan ord chine Orosiig baiguulsan bolhoor dan gants Ar Khalha-n havtgaig Mongol gej enduurchi baigaa bol chi ooroo nutagaa hudaldagchi, undesten yastanaa hagalagchi, gadnii gar hol baina daa

      Хариулах

    • Зочин

      (202.9.42.1) 2016-07-27 20:45
      • 0
      • 0

      Yu hutsaad baigaan we

      Хариулах

    • ХАЛХ МОНГОЛ

      (202.9.41.78) 2016-07-27 20:21
      • 0
      • 0

      БУРИАД ГЭЖ ҮНДЭСТЭН БАЙХГҮЙ. ЯСТАН Л БАЙГАА

      Хариулах

    • banana

      (182.160.35.42) 2017-01-20 19:45
      • 0
      • 0

      yag zuw

      Хариулах

    • irgen

      (66.181.187.70) 2016-10-26 16:08
      • 1
      • 0

      3 uls damnan orshdg ystan gj yu bhav

      Хариулах

    • Зочин

      (202.131.252.217) 2016-07-27 12:50
      • 0
      • 6

      ОРОСЫН ТӨРИЙН БОДЛОГООР ЭНЭ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ДНК-ИЙН СУДАЛГАА ГЭГЧИЙГ ЯВУУЛЖ БАЙГАА ЮМ. ХАРИУ НЬ ЯАЖ ГАРАХ НЬ ТОДОРХОЙ. СҮҮЛИЙН ҮЕД ОХУ- ДАХЬ БУРИАДУУД ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭХ БОЛЖ ДЭЭЛ ХУВЦАС, ЦАГААН САР, АЛТАРГАНА НААДАМ, БУРИАД БӨХ, СУР ХАРВААН ЗЭРГЭЭР НАРМАЙ МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ҮЗЭЛ САНАА СЭРГЭХ БОЛСОНД ХАМГИЙН ИХ АЙЖ БАЙГАА УЛСУУД БОЛ ОРОСУУД ЮМ. ТИЙМЭЭС ТӨР ЗАСГИЙН ОРОЛЦООТОЙ МАШ ИХ ӨРТӨГТЭЙ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЖ БУРИАДУУДЫГ МОНГОЛЧУУДААС ХОЛДУУЛАХ ОЙРТУУЛАХГҮЙ БАЙХ АЖЛЫН ЭХЛЭЛ ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ.

      Хариулах

    • Зочин

      (86.23.24.146) 2016-07-29 02:28
      • 0
      • 0

      яг тийм !

      Хариулах

    • Зочин

      (89.157.6.124) 2016-07-27 23:53
      • 0
      • 0

      Yag zuv, heseg orosjson buriadiin l sanaa

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.109) 2016-10-26 14:24
      • 0
      • 0

      Zarim teneg duaraakuud bh yuma tuuhee medehgui baij neeh halh gej ongiroh yum uursduu manjiin hujaa hoeriin sheesnii holitstoi garuud ih bga shde uLaanbaataraar duuren bna

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.102) 2016-07-27 12:48
      • 0
      • 0

      Хуулбарлаж авах боломжоор хангана уу

      Хариулах

    • Зочин

      (86.23.24.146) 2016-07-29 02:29
      • 0
      • 0

      googlechrome-оор ордог бол баруун дээд булангийн гурван зураас дараад copy гэж байгаа шт

      Хариулах

    • Зочин

      (90.198.225.24) 2016-07-27 06:41
      • 1
      • 3

      Ene setguulchi Otgonbat gej hun henii zahialgaar iim tarhi ugaalt yavuulj bainaa? Hori Buriad enee teree geed olon 5 yum bichihdee naad 20 Buriaduud chine Barga-Mongoloos garaltai gedegiig ni sanaataigaar hayaj bichij baina uu? Manaih udmaaraa Barga-Mongolchuud Buriad chi bai Barga chi bai Khalha chi bai ali ni Mongol, Mongol bish gej demiireed baigaa nohor we? Buh yastan ugsaatantaigaa niileed bid bugd chine bugdeeree l Mongol undesten gedeg neg tom ailiin huuhduud yum shuu dee!

      Хариулах

    • Зочин

      (86.145.248.100) 2016-07-26 22:13
      • 0
      • 1

      Orosuud bas dahiad l tarhi ugaaj ehellee dee. Hamag Mongol, Pan Mongol zereg hodolgoonuud ornood undesnii uzeltei humuus Buriad bolon busad Mongol ugsaanii gazar bii bolj ehleheer sanaa ni zovson Oroz bolon tednii gar hol bologchid iiim tarhi ugaaltiig Buriaduudiin dund chi Ar Mongolchuudiin dund erchimjuuleh ni tun oilgomjtoi.

      Хариулах

    • БУРИАД БОЛ МОНГОЛ ШҮҮ ЛАЛАРУУДАА

      (103.212.116.233) 2016-07-26 19:42
      • 0
      • 1

      ХАХАХА хуцна даа!!! их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ямар хүмүүс хамгийн их хэлмэгдүүлэлт өртөж байлаа! лам нар араас нь буриадууд хамгийн их хэлмэгдсэн!!! ХЭРВЭЭ ТА НАР БУРИАДУУД БОЛ МОНГОЛ БИШ ГЭЖ БАЙГАА БОЛ БАЙГАЛЬ ДАЛАЙ ЭЭЖ Ч ГСН ХЭЗЭЭ Ч БИДНИЙХ БАЙГААГҮЙЭЭ ГСН ҮГ ШҮҮ!!! САЙН БОДОЖ ТУНГААГААРАЙ!

      Хариулах

    • Босоо Монгол

      (104.200.140.172) 2016-07-26 16:14
      • 0
      • 8

      Үгүй ээ энэ бол худлаа мэдээлэл!!! энэ бол Оросуудын явуулга, нийтлэл мэдээ гэж бодож бн. Харин ч буриадууд өөрсдийгөө Монгол угсааны хүн гэдгээ сүүлийн илүү их үзэх болсон. Соёл урлагийн чиглэлээр түлхүү анхаарч ажиллаж байгаа. Жилдээ нэг өдөр зөвхөн буриад монгол хэлээр ярьдаг өдөрлөг хүртэл зохион байгуулж байгаа. Саяхан буриадууд өөрсдийгөө Буриад гэдэг статусаа "Ар Монгол" гэж өөрчлөх тухай санал боловсруулж өргөн барьсан. Мэдээж үүнийг Орос Кремль дэмжихгүй. Дээр үеээс л Монгол ах дүү нарын хооронд мөргөлдөөн үүсгэж ирсэн одоо ч түүнийгээ үргэлжлүүлэн хийж байна.

      Хариулах

    • ЭНХ-АМАР

      (103.10.21.29) 2016-07-26 15:16
      • 0
      • 0

      БИ ӨӨРӨӨ БУРИАД ЭХ, ХАЛХ ААВТАЙ. МАНАЙ ЭМЭЭ /БУРИАД/ ТЭДНИЙ АХАН ДҮҮС НИЙТ ХАЛХЫГ МОНГОЛ ГЭЖ ҮЗДЭГ. ТЭГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ХАЛХ БИШ ГЭДЭГ УТГААР МОНГОЛ БИШ ГЭЖ НЭРЛЭДЭГ ЮМ Л ДА. "МОНГОЛ ГЭЖ БОСОО УРГАА ӨӨДӨӨ" ГЭСЭН УТГАТАЙ ҮГ ЮМШҮҮ ДЭ. НИЙТ НҮҮДЭЛЧ МАЛ ҮНЭДСЭНГ БУЮУ ХАЛХ ДӨРВӨД ХОТГОЙД БУРИАД БАРГА КАЗАХ ГЭЭД БҮГДИЙГ НЬ МОНГОЛ ГЭЖ БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭ. ИЙМ Л ӨЧҮҮХЭН ЗӨРӨӨГӨӨР ХАЛХ БИШ ГЭЖ ХЭЛЭХ ГЭЭД МОНГОЛ БИШ ГЭЖ ХЭЛЖ БАЙГАА ЮМ

      Хариулах

    • Зочин

      (86.23.24.146) 2016-07-29 02:31
      • 0
      • 0

      Халх биш гэж болноо, Монгол биш гэдэг бол тэнэг юм.

      Хариулах

    • mongol tumen

      (202.9.42.2) 2016-07-26 15:15
      • 0
      • 2

      Buridyg uzen yadaj bui zarim teneguuded helehed uvurmobgolchuud buriaduud bidnees deer mongol gedegeeree baharhadag um shuu

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.108) 2016-07-26 14:38
      • 0
      • 0

      Удахгүй орос угсаатай якут ээжтэй хятад аавтай гэсэн хариу гарна Монгол үнэр ч байхгүй

      Хариулах

    • Зочин

      (207.244.76.172) 2016-10-26 20:07
      • 0
      • 0

      Түүх соёлоо мэдкү, ухамсар дорой. Монголхүнээ гэсн сэтгэлгү монголоо дээдлэх соёлгү. Чам шиг юмнаас болж монгол улс хөгжөөгү нийлжжгү юм бган тэнэг лалраа

      Хариулах

    • Зочин

      (207.244.76.172) 2016-10-26 20:07
      • 0
      • 0

      Түүх соёлоо мэдкү, ухамсар дорой. Монголхүнээ гэсн сэтгэлгү монголоо дээдлэх соёлгү. Чам шиг юмнаас болж монгол улс хөгжөөгү нийлжжгү юм бган тэнэг лалраа

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.17) 2016-10-26 14:12
      • 0
      • 0

      Hutsna biz

      Хариулах

    • Зочин

      (59.153.114.248) 2016-07-26 13:47
      • 0
      • 0

      БОЛЬЁ ОО

      Хариулах

    • irgen

      (183.177.98.114) 2016-07-26 12:08
      • 0
      • 0

      dotoroo hagarhaa bolio mongolchuud min bid bvgd mongolchuud bidniig diilehee bhdaa dotor ni hagarduulah gadaaduudiin bodlogo bh

      Хариулах

    • Зочин

      (76.236.126.78) 2016-07-26 11:23
      • 0
      • 2

      Барга буриад халх дервед бугд нийлээд монгол болж бгам даа

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.181) 2016-07-26 02:01
      • 0
      • 1

      Энэ нийтлэлийг орос руу орчуулж оросын буриадууд уншуулах хэрэгтэй юм байна даа. Хөөрхийс оросжоод юугаа ч мэдэхээ больсон. Их гүрний бодлогод автсан улс жаахан гэгээрнэ биз.

      Хариулах

    • Зочин

      (124.158.126.4) 2016-07-26 13:51
      • 0
      • 0

      зөв шүү

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.132) 2016-07-26 01:46
      • 1
      • 0

      OIRDUUD CH MONGOL BISH BURIADUUD CH MONGOL BISH!!! ZUVHUN HALH ZAHCHIN URIANHAI NAR L MONGOLCHUUD BOLOO BOLOO!!!!

      Хариулах

    • Зочин

      (103.26.195.142) 2016-07-27 18:58
      • 0
      • 0

      Zahchin oirduuddaa bagtana ldaa

      Хариулах

    • Zochin

      (202.179.29.17) 2016-07-26 09:09
      • 0
      • 1

      ene deer bga niitlel deer buriaduud mongolchuud geed undesleltei tuuhen barimttai bichsen bhad yasan yum oilgodoggui mal ve.

      Хариулах

    • SELFISH buriad fuck buriad

      (95.97.218.154) 2016-07-26 07:10
      • 0
      • 0

      Iim yum bijhiig bodwol chi ter buriadad baihaa .xaxa naad buriad chin uugan bol mongol uhantai yum baigaashd eh ornosoo urwasan t1 buriaduud daraan shaldaa buuj bid mongol gd ywjahude. Hoorhii baliar buriaduud bl SELFISH. INSANE .CRAZY .FUCK BURIAD SELFISH INSANE

      Хариулах

    • hh

      (66.181.187.70) 2016-10-26 16:11
      • 0
      • 0

      tuuhe unsh muu erguu min

      Хариулах

    • erguu lalart handaj essen tarihand ni joohn alt unagaw

      (122.201.22.179) 2016-07-26 23:42
      • 0
      • 2

      t1 lalar mine hoinoosoo buriadaaraa urgul uguud urdaas uwurmongolooroo gazar nutagtai ni urgul barits shig uguud halh tuw mongol chin tusgaar togtnoloo 2 ornoor huleen zuwshuuruulj yawsiim ted hussendee garaagui bid hunii unerguigeer amia bodsiim erguu gichii mine !!

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.132) 2016-07-26 01:46
      • 1
      • 0

      OIRDUUD CH MONGOL BISH BURIADUUD CH MONGOL BISH!!! ZUVHUN HALH ZAHCHIN URIANHAI NAR L MONGOLCHUUD BOLOO BOLOO!!!!

      Хариулах

    • Зочин

      (85.203.21.36) 2016-07-26 00:38
      • 1
      • 0

      Иймэрхүү судалгаа эртхэн шиг хийгдэж байсан нь дээр. Оросууд тархи угаагаад байгаадаа биш, тувтан угаалгаж байсан олон жилүүдэд буриадууд их хямралтай байгаа өөрсдөө. Эртхэн үзээд үнэн мөнөө гаргаж ирсэн нь Оросуудад гэхээс илүү буриад болоод бидэнд илүү ашигтай. Мах цусан дахь бичиглэлийг чөтгөр ч өөрчилж чадахгүйгээс хойш. Санаа зоволтгүй.

      Хариулах

    • Зочин

      (85.203.21.36) 2016-07-26 00:31
      • 1
      • 1

      Буриадууд бол монгол болоод хойноос саха, якут, түрэгүүд, олон бусад ястангууд холилдож бий болсон онцгой угсаатан юм. Дийлэнх нь монгол цустай. Хэрэв өөрсдийгөө үнэхээр үзмээр байгаа бол үзэг. Бүр саха, якут гэж өөрсдийгөө мэдэж авч духаараа хана мөргөж унах гээд байгаа юм бол унаг л дээ. Дараа нь эргээд бид монгол гээд бантаж тэнэгтэнэ дээ.

      Хариулах

    • Улаангом

      (150.129.142.243) 2016-07-26 00:09
      • 1
      • 0

      Буриад бол монгол байлгүй яахав, ойрад, халх,баргын адил монгол юм. Гэхдээ одоо ялангуяа оросын хальмаг ба буриадын хувьд монгол гэдэг нэрийн доор халхыг ойлгоод байдаг болсон байна лээ. Монгол гэвэл халх гэсэн үг гээд ойлгоод байдаг. Одоогийн монголын хүн амын ихэнх нь халх болохоор тэгж ч байж магадгүй. Нөгөө талаар оросын толгой угаалт явагдаж байдаг. Харж байгаа биз та нар монголчуудаас өөр гэсэн толгой угаалт. Тэгэхээр буриад товарищ би монгол биш гэж хэлж байвал халх биш гэж хэлж байна аа гэж ойлгох хэрэгтэй.

      Хариулах

    • Hunnu

      (139.5.216.236) 2016-07-25 23:52
      • 0
      • 0

      Socializmiin ued Oros ulsad Buriad bol Mongol bish gej 10 gariu erdemten xuuramch tuux zoxioj doctor boltsgooson gesen ... Kkk yaj ch yariad tuuxiig oorchilj chadaxgui shuu dee. Xarin Orosuud bol xarin jinxene mongoliin erliiz xurliizuud gedgee myanga nuugaad yax ve dee....

      Хариулах

    • Зочин

      (66.87.76.70) 2016-07-25 23:46
      • 0
      • 1

      Энийг Буриадууд дотроосоо ийм боолдтой бна гэхээсээ илүү Оросын засгийн газараас явуулж ажил. Мэдээж энийг дэмжих буриадууд гэхдээ олонхи биш гэж бодож бна.

      Хариулах

    • Зочин

      (66.87.76.70) 2016-07-25 23:40
      • 0
      • 1

      Энэ бол Оросоос явуулж буй бодлого.

      Хариулах

    • Монгол улсын иргэн

      (122.201.24.61) 2016-07-25 23:35
      • 0
      • 3

      Энэ бол маш том үзэл суртлын шинжтэй зүйл болсон байна. Баримтаар нотлох гэж маш их хичээсэн байна. Тэгэхээр энэ НЭГДСЭН МОНГОЛ улсыг тараан бутаргах алсын бодлого яваад эхэлсэн байна. Бид зөвийг тунгаах, эвийг эрхэмлэх ухаанаа л гээж болохгүй. Хэрвээ гээвэл МОНГОЛ УЛС мөхөх аюултайг санах учиртай. Энэ бол орчин үеийн ДАЙН!!!

      Хариулах

    • Зочин

      (103.229.121.187) 2016-07-25 23:17
      • 0
      • 0

      Bi mongol bish biraid hun geed l zogdoj baidagshd buriaduud.Chi mongoloor yarij bgaa biz dee geheer ugui bi buriadaaraa yarij bna geed l tenegtej baidag mslnuud kk.Er ni bol Uvurmongoloos ch doloon dor novshnuud daa.Orost uusaad barag helee ch uvug deedsee ch martsan malnuud Odoo bidend heteggui ee Ter Orsuudtaigaa saihan amidartsgaag.Tegeed uusch ugui bolno biz Bidend yamar hamaatai yum .Garal ugsaagaa martsan sarmagchinguudaar MGL chuud dutahgui kk

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.71) 2016-10-26 14:27
      • 0
      • 0

      ишшшш хоролмаа минь дээ явж цайгаа чана хаха

      Хариулах

    • Зочин

      (45.117.34.2) 2016-07-26 03:02
      • 0
      • 0

      Монголчууд дутахгүй гэж ирээд хуцаж гэнэ монгол гэж яг хэнийг хэлээд байгаагаа ч мэдэхгүй байж.олон жижиг ястан нэгдэж монгол гэдэг нэрийг бий болгосон мал минээээ

      Хариулах

    • Зочин

      (45.117.34.2) 2016-07-26 02:57
      • 0
      • 0

      Чи монгол хүн гэдгээ баттай мэдэж байгаа юмуу.өвөөгөөсөө цааш мэдэхгүй юм байж олон юм хуцаад байх юм

      Хариулах

    • Mongol xun

      (122.201.22.193) 2016-07-25 22:19
      • 0
      • 2

      saya bas neg site- deer Xalimaguudiig xyatad garaltai gej Ilumjinov yarisan gej bichsen baisan. Er n mongolchuudiig dotroos n xagaralduulax gej erliiz nuxduud muu yum sedeed baina uu daa. Go Badarch shig pizda-nuud baij magadgui shuu. Seremjtei baij darui taslan zogsoox n zuv.

      Хариулах

    • Зочин

      (213.162.68.1) 2016-07-25 18:55
      • 0
      • 2

      ENE MUUSAIN BURIAD MALNUUD MONGOL BISH YUM BOL YAAGAAD MONGOLOOR HUZALDAAD BAIGAA YUM BE MONGOL BISH BOL MONGOLOOR YARIHIIG HORIGLONO

      Хариулах

    • Зочин

      (150.129.142.109) 2016-10-26 14:31
      • 0
      • 0

      Zarim teneg duaraakuud bh yuma tuuhee medehgui baij neeh halh gej ongiroh yum uursduu manjiin hujaa hoeriin sheesnii holitstoi garuud ih bga shde uLaanbaataraar duuren bna

      Хариулах

    • Зочин

      (213.65.214.116) 2016-07-26 17:54
      • 0
      • 0

      Muu hytad irliiz min amaa medej yariarai

      Хариулах

    • Зочин

      (213.65.214.116) 2016-07-26 17:54
      • 0
      • 0

      Muu hytad irliiz min amaa medej yariarai

      Хариулах

    • Зочин

      (213.65.214.116) 2016-07-26 17:54
      • 0
      • 0

      Muu hytad irliiz min amaa medej yariarai

      Хариулах

    • Зочин

      (85.203.21.36) 2016-07-26 00:32
      • 0
      • 0

      пизда минь чамайг ална шүү. Хужаажаад халхын нэрийг гутаасан нийгмийн шаар.

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.104) 2016-07-25 19:09
      • 0
      • 2

      Хуцдаг халтаруу энэ чинь би буриад монгол байна

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.104) 2016-07-25 19:09
      • 0
      • 2

      Хуцдаг халтаруу энэ чинь би буриад монгол байна

      Хариулах

    • buriad hamgan bna

      (112.72.11.101) 2016-07-25 18:52
      • 0
      • 1

      bur btlaa yastan undestnee uls turjuulj oroldoh n uu. terendee tulbal ch harin...bi buriad hun shuu.

      Хариулах

    • bi buriad

      (202.9.41.242) 2016-07-25 17:46
      • 0
      • 1

      bi buriad hun mon.gehdee buriad bol mongol garaltai.mongol bol mongol

      Хариулах

    • Зочин

      (202.170.71.83) 2016-07-25 17:18
      • 0
      • 2

      Улс терийн явуулга байх шиг байна. Улс тержүүлэх хэрэггүй. Бид буриадууд монгол гаралтай шдээ. Харин ч сүүлийн үед ОХУ-ын буриадууд бид буриад-монголчууд гэж ярьж бичдэг болжээ.

      Хариулах