Залуу сайхан харагдахын тулд дотроосоо гэрэлтэх ёстой

Twitter Print
2017 оны 05-р сар 23-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд залуу байхын гол нууц нь гаднаасаа сайхан харагдахаас гадна дотроосоо гэрэлтэж харагдахад байдаг байна.

Ингээд дараах зөвлөгөөг та бүхэндээ хүргэе.

-Өөртөө аз жаргалтай харьцааг үргэлж бий болгож байх. Энэ нь серотиныг хангалттай боловсруулахад тустай. Сексийн явцад эндорфин хэмээх гормон ялгарах бөгөөд энэхүү гормон нь өвчин үл халдах дархлааг сайжруулж, атеросклерозоос судсыг хамгаалж өгдөг байна.

-Өөрөөсөө насаар бага гэж гололгүй дүү хүнтэй найзалж байхад зүгээр. Тэдний амьдралыг үзэх үзэл, өөдрөг бодол санаа, амьдралын идэвхтэй байдлыг аяндаа өөрийн эрхгүй хүлээж авдаг. Бидний дотоод тогтолцоо нь өөр бусад долгионыг эрэлхийлж, үүний үндсэн дээр залууждаг.

-Хүмүүстэй нийцтэй харьцаж, үргэлж сайн сайхныг хүсэж байх хэрэгтэй. Ингэснээрээ та өөрөө өөрийгөө залуужуулах болно. Түүнчлэн тааламжтай, аятайхан ааш зантай хүмүүсийг өөртөө татаж чадна.

-Гүйлт, усан сэлэлт, йогаар хичээллэж байх нь нэн тустай. Йог нь хүний биеийн дотоод эрхтний тогтолцоог шаардлагатай гормоноор хангаж өгдөг. Харин багийн чанартай спортын төрөл нь өрсөлдөгчөөсөө болоод гэмтэж бэртэх аюултай.

-Цусны даралт хэвийн аль эсвэл бага байх нь зүгээр байдаг. Хэт их өндөр даралттай байх нь зүрх судасны системийг гэмтээх явцыг ихэсгэж улмаар амьдрах хугацааг богиносгодог.

-Шинэ хүмүүстэй, шинэ орчинтой танилцаж. шинэлэг сэтгэгдлийг өөртөө бий болгож байх. Зурагт үзэхээс илүүтэйгээр ном уншиж байх хэрэгтэй. Учир нь зурагтаар янз бүрийн таагүй зүйлийг үзэж айдас түгшүүрийг өөртөө бий болгодог бол харин ном уншсанаар хүний даралт болон стрессийн түвшин буурдаг байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.