Японд Pokemon Go тоглоомын шинэ хувилбар гарлаа

Twitter Print
2016 оны 07-р сар 22-нд 16:22 цагт
Мэдээний зураг,

Видео тоглоомын дэлхийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг Япон улс ухаалаг гар утсанд зориулсан Pokemon Go тоглоомын шинэ хувилбараа худалдаанд гаргасан байна. Дэлхий дахины хүүхэд, залуучуудын дуртай тоглоом болсон покемоны эх орон болсон Япон чууд шинэ тоглоомдоо илүү олон бодит үйлдлүүд багтааж өгсөн тухай Nintendo группын салбар компани болох The Pokemon Company мэдэшдсэн байна.

Android болон iOS үйлдлийн системтэй ухаалаг гар утсанд суулгаж болох энэ тоглоом бодит орчинд оруулсан олон үйлдэлтэй бөгөөд  олон хүн холбогдон зэрэг тоглож болдог аж. Тоглогчид халаасны жижиг мангасууд болох покемонуудыг бодит орчинд явж хайж олдог  тул хаанаас ч олдож болох адтай уг мангасыг хайсан залуусын тоо улам өссөөр байдаг байна. Одоогоор 15 сая хэрэглэгч шинэ хувилбарыг нь суулгаж аваад байгаа бол өдөр тутам 20 сай хэрэглэгч уг тоглоомоор тоглодог учир Nintendo групп шинэ тоглоом гаргасан даруйдаа 20 тэрбум долларын ашиг олжээ.

Pokemon Go тоглоом АНУ, Канад, Австрали болон Европын 30 улс орон албан ёсоор худалдаалагдсан бол Японы сайд нарын танхимын дэргэдэх Кибер аюулгүй байдал, гэнэтийн явдлаас урьдчилан сэргийлэх Үндэсний төвөөс ард иргэддээ Pokemon Go тоглоом тоглож яваад осолд орохоос болгоомжлохыг уриалсан байна. Учир нь иргэд галт тэрэг, автомашины зам хөндлөн гарах, тэрчлэн жолооны ард, дугуй унаж явах үедээ уг тоглоомоор тоглож анхаарал сарних явдал гардаг тул аюул осолтой орчинд тоглох нь амь насанд халтай ажээ. 

 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.