А.Сүхбат: Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ

Twitter Print
2016 оны 07-р сар 22-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын нэгдсэн чуулганаар өнөөдөр  Байнгын хороодын дарга нараас гадна шинэ засгийн сайд нарыг батална. Шинэ засаг 13 яамтай, 16 сайдтай, 13 дэд сайдтай ажиллахаар болсон. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж сайд нараа тодруулсан. Тэгвэл Монгол ардын нам Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн ч эрх мэдэлд хүрэнгүүтээ умартсанд УИХ-ын гишүүн А.Сүхбат бухимдалтай яваа бололтой.

Тэрбээр энэ тухай “МАН анхны ялагдлыг хүлээлээ. Сайд нарын нэр дэвшүүлэлттэй холбоотойгоор гадуур юу болж, шуугиж байгааг та бүхэн анзаарсан уу. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалт юу болчих нь энэ вэ. Төрийн албанд нэг ч хоног ажиллаж үзээгүй хүнийг сайдад нэр дэвшүүллээ. Ингэснээрээ олон түмний итгэлийг алдлаа. Мэргэжлийн хүнийг сонго л доо. Салхи ч байхгүй, шинэчлэл ч байхгүй сонголт хийснээрээ анхны ялагдал болж байна” хэмээжээ.

Байнгын хороодын дарга нар

1.Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.ЭНХБАЯР

2.Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны дарга- Л.ЭНХ-АМГАЛАН

3.Өргөдлийн байнгын хорооны дарга Д.САРАНГЭРЭЛ

4.Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР

5. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.РАДНААСЭД

6.Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.ТЭРБИШДАГВА

7.Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.ЭНХБОЛД

8.Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.ГАРАМЖАВ

Шинэ засгийн сайдууд

1. Монгол Улсын Ерөнхий сайд - Ж.ЭРДЭНЭБАТ

2. Монгол Улсын Шадар сайд - У.ХҮРЭЛСҮХ

3. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - Ж.МӨНХБАТ

4. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд - Д.ОЮУНХОРОЛ

5. Гадаад харилцааны сайд - Ц.МӨНХ-ОРГИЛ

6. Сангийн сайд - Б.ЧОЙЖИЛСҮРЭН

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд -  С.БЯМБАЦОГТ

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - Н.НОМТОЙБАЯР

9. Батлан хамгаалахын сайд - Б.БАТ-ЭРДЭНЭ

10. Барилга, хот байгуулалтын сайд -  Г.ӨНӨРБОЛОР /"Сөүл групп"-ийн захирал/

11. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд - Ж.БАТСУУРЬ

12. Зам, тээврийн сайд - Д.ГАНБАТ /МТЗ компанийн Гүйцэтгэх захирал/

13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - Ц.ДАШДОРЖ /УИХ-ын гишүүн асан/

14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.АНАНДБАЗАР /"Содмонгол" группийн захирал/

15. Эрчим хүчний сайд - Д.ЦЭНГЭЛ

16. Эрүүл мэндийн сайд - Ж.ЦОЛМОН /Эрүүл мэндийн дэд сайд асан/

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Oyu

      (202.55.183.178) 2016-07-22 15:34
      • 0
      • 0

      Арай дэндүү юм аа АН-ыг муулаад байсан МАН дээрдэх үү. Давхар дээлийн талаар Нямдорж яагаад дуугүй байгаа юм бе

      Хариулах

    • Дорж

      (59.153.87.6) 2016-07-23 03:33
      • 0
      • 0

      Нямдоржын шудрага зан сураггүй тараа таниулж байндөө

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.63) 2016-07-22 14:57
      • 0
      • 0

      Сонгуулийн үеэр 60 тэрбумын тухай бичлэг гараад байсан. Тэр үнэн гэдэг нь нотлогдож эхэлж байна уу? Монгол жижигхэн шүү. Хандив өгсөн хүмүүсийг эрэмбэлж жагсаагаад, саналыг нь бичүүлээд, санал давхардвал арай илүү мөнгө өгсөнд нь түрүүлж суудал амалж байна гэж байна даа. Монгол жижигхэн шүү. Нууц юм гэж байхгүй.

      Хариулах

    • Ганаа

      (27.123.214.121) 2016-07-22 10:59
      • 0
      • 0

      Солиотой юм МАН дахиж сонгуульд хэзээ ч ялахгүй юм байна

      Хариулах