Су.Батболд хотын орлогч нарыг ажлаас нь чөлөөлжээ

Twitter Print
2016 оны 07-р сар 21-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын өмнөх дарга Э.Бат-Үүл зургаан орлогчтой байсан юм. НИТХ-ын төлөөлөгчдөөс сонгогдсон зургаан орлогчийг хотын шинэ дарга Су.Батболд ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр ажлаас чөлөөлөх тухай захирамжаа өчигдөр /VII.20/ гаргасан байна.

Хотын шинэ удирдлага чөлөөлсөн орлогч нарын оронд хүн томилох, эсвэл орлогчийн тоог цөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Ажлаас чөлөөлөгдсөн орлогчууд:

  • Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат

  • Нийслэлийн  Засаг  даргын Санхүү, эдийн  засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа

  • Нийслэлийн  Засаг  даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр

  • Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай

  • Нийслэлийн  Засаг  даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл

  • Нийслэлийн  Засаг  даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.