Энэтхэгийн мөнгө хүүлэгч, "алтан хүн" бусдын гарт амиа алджээ

Twitter Print
2016 оны 07-р сар 21-нд 13:42 цагт
Мэдээний зураг,

Энэтхэгийн баруун урд зүгт орших Пунэ хотын алдартай мөнгө хүүлэгч, саятан Пхужег дэлхий нийт алтан хүн хэмээн нэрлэдэг. Учир нь тэрээр дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцыг худалдан авч өөрийгөө алтаар чимдэг байсан аж. Харин түүнийг бусдын гарт амиа алдсан талаар Энэтхэгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

Өнгөрсөн Пүрэв гараг буюу энэ сарын 14-ний орой хэсэг этгээдүүд түүнийг хүч хэрэглэн машины хамт хотоос гарган биед нь халдаж, хурц үзүүртэй мэс болон том чулуунуудаар бяцартал нь зодож амь насыг нь хөнөөгөөд зугтжээ. Түүний үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа ба мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байна.

Түүний зодож зэрэмдэглүүлснээс танихын аргагүй болж тарсан бие, толгой, гутал хувцасыг цагдаа нар цуглуулан авч шинжилгээнд хүргүүлсэн гэнэ. Тухайн үед хүү нь хамт явсан бөгөөд гэмт этгээдүүд түүнийг хүүгийнх нь нүдэн дээр хөнөөгөөд зугтжээ. 

Урд нь хэд хэдэн удаа түүний амь насанд нь халдахаар заналхийлж байсан бөгөөд 2012 онд буудуулсан ч азаар бууны суманд өртөлгүй амьд гарч байсан аж. 

Пхужэ ердийн үед ч сайтар зэвсэглэсэн олон бие хамгаалагчаар хүрээлүүлэн явдаг байсан бөгөөд хэрэг гарсан үед тэдний хаана юу хийж явсныг тодруулахаар ажиллаж байгаа аж. 

Мөнгө хүүлж баяжин улмаар 2012 онд дэлхийн хамгийн үнэтэй буюу 250 мянган ам.доллараар үнэлэгдэх 3.5 кг жинтэй алтан цамц худалдан авч өмссөнөөр "алтан хүн" хэмээн хочлогдож дэлхий нийтэд танигдсан түүний алтан цамцыг Пунэ хотын алдартай дархчуул урласан юм. Сайн чанарын хилэн даавуун суурин дээр 14,000 алтан цэцгийг 100,000 алтан холбоосоор холбон гагнаж урласан уг цамц өмсөхөд эвтэйхэн байсан гэнэ. 

Алтан цамцнаас гадна тэрээр биеэ бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан аж. Хөл, гарны алтан бугуйвч, бөгж, хүзүүний зүүлтүүд нь нийлээд цамцнаас нь илүү гарахаар байж. Пхуже 2013 онд ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Зарим хүмүүс надаас яагаад ийм их алтан эдлэл зүүж, хэрэглэдэг юм бэ гэж асуудаг. Энэ бол миний хобби. Зарим баячууд “Audi” эсвэл “Mercedes”-тэй болохыг хүсч, том том автомашин худалдан авч цуглуулдаг. Харин миний сонголт бол алт” хэмээн ярьж байжээ.

Datta PhugeImage copyrightAFPImage captionMr Phuge often wore gold all over his bo

Эх сурвалж: BBC News

Орчуулсан:

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.