200 саяын хахууль авсан Н.Батсүхэд холбогдох хэргийг АТГ-т шилжүүлжээ

2016 оны 07-р сар 19-нд 17:05 цагт
Мэдээний зураг,

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон.

Түүнийг БНХАУ-ын иргэнд хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байхад нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь барьж, саатуулсан талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлсэн. Тэгвэл түүнд холбогдох хэргийг авлигын хэрэг хэмээн үзэж АТГ-т үргэлжлүүлэн шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газраас хавтаст хэргийг шилжүүлсэн байна.

Сэжигтэн Н.Батсүх нь уг хэргийг үйлдэхдээ өөрийн удирдлага дор ажилладаг, иргэн Б, Ч, П нартай үгсэн хуйвалдаж, иргэдийн цахим үнэмлэхийг ашигласан байжээ. Мөн БНХАУ-ын иргэн Л-д Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.