Энэ дэлхийн хачин сонин секс заншилуудаа гэж...

Twitter Print
2018 оны 07-р сар 08-нд 20:51 цагт
Мэдээний зураг,

Хүн төрөлхтний өнө эртнээс хуримтлагдан баяжиж ирсэн соёл, ёс заншил, уламжлал гэдэг зарим талаар тааварлахын аргагүй нууцлаг, өвөрмөц санаа сэдэлтэй байдаг. Дэлхийн өнцөг булан бүрт өөр хоорондоо огт адилгүй уламжлагдан ирсэн олон янзын ёс заншил нэг язгуур, ястан үндэстнүүдийн дунд ч цагийн эрхээр ондоошиж ирсэн байдаг нь хачирхалтай. Тухайлбал, нөхөн үржихүйн зан үйлийн зан заншил гэдэг тун харилцан адилгүй сонирхолтой зүйл байдаг аж. 

Зарим нэгэн ястан үндэстэнд хачирхаад байх юм огт байхгүй ердийн л нэг зүйл байдаг бол тэр нь бусад өөр үндэстэн угсаатанд ухаан санаанд ч орохоогүй хачин жигтэй явдал болдог. Чухам тийм сонирхолтой ёс заншлуудаас түүвэрлэн танилцуулж байна. Ингээд хамгийн хачирхалтай дур сонирхолтой ард түмнүүдийн дотроос жишээ авахад Индонезийн зарим овог аймгийн эрчүүд бүсгүйчүүддээ хамаг байдгаараа таашаал өгөхийн тулд өөрийнхөө дэвсгэр доор янз бүрийн дун хясааны яс, чулуу тараан байрлуулсан байдаг аж. Гэхдээ тэдгээр эд зүйлс нь бие гэмтээхээр хурц өнцөг ирмэгтэй, хэтэрхий том овор хэмжээтэй байх ёсгүй байна. 

Папуа, Шинэ Гвинеин ольтрогийн Тробриан арлын эрчүүд бүсгүйчүүд харин бие биенээ хайрлан энхрийлэхдээ урьдаас үгтээн зулгааж бэлтгэсэн сормуусаараа гижигддэг байна. Үүн шиг дур хүсэл өдөөдөг сайхан арга байдаагүй гэж тэд үздэг аж. 

Аль ч газар нутгийн эрчүүд өөрийгөө хэзээ ямагт бусдаас дээгүүр тавьдаг. Энэ нь ер алив эрэгчин амьтны байгалийн өгөгдөл, доминантчилах шинж чанар байдаг бол Бразилийн Топинамба омгийн эрчүүд бэлгийн хурьцал үйлдэхийн өмнө ойд “шилэрдэг” зантай гэнэ. Сонирхолтой нь тэд ойд очоод нэгэн төрлийн могойг өдөж хоргоож байгаад бэлэг эрхтнээ хазуулж аваад санаа амардаг байна. Тун хачин гэмээр энэ заншил цаанаа харин учиртай бөгөөд нэг сумаар хоёр туулай буудсан мэт  ашиг тустай гэнэ. Учир нь могойн хазсан бэлэг эрхтэн памбайтал хавддаг болохоор үүлэн борооны ажил удтал үргэжилж, хонгор бүсгүйд хачин сайхан таашаал өгөхийн хажуугаар могойд мөн ханамж өгдөг байна. Гэхдээ уг омгийнхон бэлгийн дур таашаал өндөртэй улс болохоор өдөр бүр могойн хэрэг гардаг аж. 

Солонгос бүсгүйчүүд эрчүүдийнхээ цавин тус газар эртнээс тусгай зүү тавьж иржээ. Ийм аргаар тэд хамгийн сайхан сэтгэлийн таашаалд хүртдэг аж. Гэхдээ яагаад ч юм эртнээс уламжлагдаж ирсэн энэ аргаасаа тэд хэзээ ч буцдаггүй байна. 

Австралийн Арунта омгийнхон харин өөр хоорондоо чин сэтгэлээ тавин тусалж дэмждэг, хамгийн найрсаг харилцаатай хүмүүс байдаг гэнэ. Бүр дотнын найз нөхөд нэг нэгийгээ хайрлан хүндлэхдээ өөрийн авааль эхнэрийг хэд хоногоор ч хамаагүй өгч орхидог аж. Харин нөгөө анд нөхөр нь хэрэв тодорхой шалтгаангүйгээр татгалзах аваас тун их гомдож бухимдан хэдэн жилийн яриа болдог байна. 

Африкийн Конго улсын нутаг дэвсгэрт оршин амьдардаг омгууд удирдагчаа байнга сорьж сонждог зан заншилтай гэнэ. Учир омгийн удирдагч бүх бүсгүйчүүдээ нөхөрт гарахад нь онгон биеийг хөндөж өгсөн байх ёстой аж. Хэрвээ тэрээр энэ үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд омгийн тэргүүний албан томилолтоос шууд огцруулж, хөөрхий сүйт бүсгүйд жаргал өгч чадах өөр эрийг даруй сонгодог байна. Омгийн ахлагчийн үүрэг зорилго чухам энэ учраас.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.