Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ

2016 оны 07-р сар 18-нд 18:00 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл, Баян-Өлгий аймагт тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрчээ. Тиймээс хөдөө орон нутагт руу аялал зугаалгаар явж буй иргэдийг тарваган тахлын голомттой газраас мах идэхгүй байхыг анхааруулж байна.

Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм.

Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахал гарах эрсдэлтэй байгаа ажээ.  Иймд улсын хэмжээнд энэхүү тахлын эсрэг дархлаажуулалтын вакциныг өнөөдрөөс эхлэн 28-ны өдрийг дуустал хийхээр болсон бөгөөд дархлаажуулалтад идэвхитэй хамрагдахыг албаныхан анхааруулж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.