БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ нутаг буцлаа

2016 оны 07-р сар 18-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ долдугаар сарын 17-18-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь амжилттай болж өндөрлөн өнөөдөр нутгийн зүг мордлоо.

Айлчлалын үеэр  БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийсэн. Мөн хоёр тал 20 шахам хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мөн өнөөдөр БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэд бараалхан хоёр орны харилцааг бүхий л төвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар ярилцсан юм.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.