Сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэнгүй

Twitter Print
2016 оны 07-р сар 18-нд 14:29 цагт
Мэдээний зураг,

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж аймгуудын засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны дарга нар болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт байсан боловч хэлэлцсэнгүй. Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдахгүй юм байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун удахгүй Отгонтэнгэр хайрханы тахилгад явах тул түүнээс өмнө Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх учиртай. Тиймээс маргааш МАН-ын удирдах зөвлөл дахин хуралдаж, Байнгын хороодын дарга болон Засгийн газрын бүтцийг хэлэлцэх юм байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.