ОХУ-ын багийг ”Рио”-гоос хасахгүй байх шийдвэр гаргажээ

Twitter Print
2016 оны 07-р сар 25-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-ын хөнгөн атлетикийн цөөнгүй тамирчин сэргээшийн асуудалд холбогдон тэмцээнд оролцох, тэр ч бүү хэл олимпод өрсөлдөх эрхээ хасуулж, Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос томоохон шүүмжлэл хүлээсэн билээ. Тэдний балгаар сэргээшийн асуудалд огт холбогдож байгаагүй Олимпийн хошой, дэлхийн гурван удаагийн аварга Е.Исанбаева, дэлхийн аварга, Европын хошой аварга С.Шубенков, дэлхийн аварга М.Гучина зэрэг тамирчид хүртэл олимпод оролцох эрхээ хасуулсан юм.

Мөн хөнгөн атлетикчдаас гадна алдарт теннисчин М.Шарапова сэргээшийн асуудалд холбогдон, тэмцээнд оролцох эрхээ хоёр жилээр хасуулсан нь гал дээр тос нэмээд буй.

Тэгвэл Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хороо теле хурлын явцад Оросын шигшээг Рио-де-Жанейрогийн Олимпийн тоглолтоос хасахгүй байхаар шийджээ. Энэ тухай ОУОХ-ны сайтад мэдээлжээ.

Үүний хажуугаар, тодорхой тамирчид, багуудыг Олимпод оролцуулах бүх эрх мэдлийг спортын төрлүүдийн Олон улсын хороонд өгчээ. Хуралдаанд Оросын Олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков дэлгэрэнгүй үг хэлээд Оросын олимдийн хороо нь олон улсын байгууллагууд болон WADA ба ОУОХ-той бүх чиглэлээр ажиллана гэсэн баталгааг өгсөн байна.

Ням гаригийн теле хуралдаанд Гүйцэтгэх хорооны бүх 15 гишүүд: ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах (Герман), дэд ерөнхийлөгч нар Наваль Эль-Мутавакель (Марокко), Крэйг Риди (Их Британи), Жон Коутс (Австрали), Ю Зайцинь (Хятад); мөн түүнчлэн Гүйцэтгэх хорооны гишүүд Анита Дефрантц (АНУ), Чин-Куо Ву (Солонгос), Вилли Лухан (Гватемала), Рене Фазель (Швейцари), Патрик Хикки (Ирланд), Гунилла Линдберг (Швед), бага Хуан-Антонио Самаранч, Сергей Бубка (Украин), Угур Эрденер (Турк), Клаудиа Бокель (Герман) оролцсон байна.

Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх хороо тогтоохдоо, хэзээ нэгэн цагт сэргээш хэрэглэсэн, мөн энэ талаар шийтгэлтэй байсан Оросын бүх тамирчдыг Риогийн тоглолтод оролцуулахгүйгээр шийджээ.

Энэ заалтын дагуу, Олон улсын сэргээшийн агентлагийн (WADA) мэдээлэгч, одоо АНУ-д амьдардаг Юлия Степанова тоглолтод оролцохгүй болж байна. Түүнээс 2014 оны нэгдүгээр сард өмнөх оны сүүлчээр өгсөн сэргээшийн шинжилгээнээс нь стероидын гормон дегидроэпиандростерон илрээд Ефимова жил хагасын шийтгэл авч Европын аваргын таван медалиа хураалгасан байв. Гэвч Ефимовагийн асуудлыг өнөөдөр Олон улсын усан спортын хороо авч хэлэлцэхээр болжээ.

Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байж магадгүй

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэхдээ ”Цэвэр” тамирчдад шудрагаар хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм” хэмээжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ.

Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байж магадгүй

Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Лозанна дахь Спортын арбитрийн шүүх CAS Оросын олимпийн хороо болон 68 хөнгөн атлетикийн тамирчдын Олон улсын хөнгөн атлетикийн холбооны (IAAF) эсрэг даван заалдсан гомдлыг авч хэлэлцээгүй юм. Оросын Спортын сайд Виталий Мутко CAS-ын шийдвэрийг хууль эрх зүйн үндэсгүй улстөржсөн бодлого хэмээн шүүмжлэв. 

Мөн энэ үеэр Олон улсын паралимпийн хороо Оросын паралимпын хорооны эрхийг түтгэлзүүлэх боломжийг авч үзэх хэргийг нээлээ. Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг (WADA) тус хороонд Ричард Макларены илтгэлд тэмдэглэгдсэн Оросын 35 паралимпийн нэрсийн жагсаалтыг хүргүүлжээ. Олон улсын паралимпийн хороо өөрийн шийдвэрээ наймдугаар сарын эхээр гаргах бөгөөд оросууд 21 хоногийн дотор давж заалдах эрхтэй.

Зуны олимпийн тоглолт наймдугаар сарын 5-21-ний хооронд, паралимпийн тоглолт есдүгээр сарын 7-18-ны хооронд Рио-де-Женейро хотноо явагдах юм.

Оросын тамирчдыг олимпод оролцуулахгүй байж магадгүй

Түүнчлэн ОХУ болон Кени улс сэргээш хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд зохих арга хэмжээ авахгүй байна гэж Дэлхийн сэргээштэй тэмцэх байгууллага /WADA/ мэдэгдэж байсан юм.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдэхдээ “сэргээш хэрэглэсэн тамирчдад ОУОХ Олимпын наадамд оролцох эрх өгөхгүй. Энэ хориг тэдгээр тамирчны дасгалжуулагч, эмч болон багийн албаны хүмүүст ч мөн хамаатай” гэжээ.

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.