АСЕМ-ын зочид төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа

Twitter Print
2016 оны 07-р сар 15-нд 15:15 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын эхний өдрийн уулзалт өндөрлөж хүндэт зочид төлөөлөгчид дурсгалын зураг татууллаа.

Түүний дараа АСЕМ-ын чуулга уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид “Чингисийн хүрээ” цогцолборт болох "Нүүдэлчдийн баяр наадам"-ыг үзэж сонирхохоор хөдөлсөн юм. Бэсрэг наадам яг одоо эхэлж байгаа бөгөөд АСЕМ-ын зочдод зориулан “Чингисийн хүрээ” цогцолборын их гэрийг, уулзалтад оролцож буй 51 орны тэргүүлэгчдийн хөрөг зургаар чимжээ.

Уг хөрөг зургийг зураач Т.Чингис бүтэн нэг жилийн турш зурсан бөгөөд хөх тэнгэрийн доор бүх улс орон, эв нэгдэлтэй оршин тогтнохыг билэгдсэн хэмээн уран бүтээлчид тайлбарласан юм.

Гэрэл зургийг www.mpa.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.