АСЕМ-ын өнөөдрийн уулзалт өндөрлөлөө

2016 оны 07-р сар 15-нд 14:25 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт хаалттай хуралдаан өндөрлөлөө. Улмаар АСЕМ-ын уулзалтад оролцож буй зочид төлөөлөгчид 16:00 цагаас “Чингисийн хүрээ” цогцолборт болох Нүүдэлчдийн баяр наадам"-ыг үзэж сонирхохоор хөдөллөө.

Өнөөдрийн уулзалтыг нээж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон улсын Ерөнхий Сайд Шинзо Абэ, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар үг хэлсэн юм.

Уулзалтын эхэнд улс орны төлөөлөгчид өнгөрөгч шөнө Францад болсон террорист халдлагын улмаас амиа алдсан иргэдэд эмгэнэл илэрхийлжээ. Мөн үеэр АСЕМ-ын ач холбогдол, хоёр тивийн уялдаа холбоо, хамтын ажиллагаанд ихээхэн нөлөөлж байгааг онцолсон байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.