П.Бүрэнтөгс: МБҮХ шинэчлэгдэх цаг нь болсныг барилдаан болгон харуулсаар байна

Twitter Print
2016 оны 07-р сар 15-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвыг амласан билээ. Хоер бөхийн барилдаан маргаантай болж, сүүлд өсөх идэр начин Р.Пүрэвдагва барьц сонгож, дагуулж мушгин давсан юм. Нэлээдгүй маргаан дагуулсан барилдаан бөх сонирхогчдын маргаан дэгдээж буй. Тэгвэл Улсын Арслан П.Бүрэнтөгс уг асуудлаар фэйсбүүк хуудастаа дараах тайлбарыг хийжээ.

Тэрбээр, "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд МУ-ын залуу аварга Ч.Санжаадамба болон бусад бүх цол авсан бөхчүүддээ баяр хүргэе. Монголчууд бид баяр цэнгэлийнхээ манлай болсон монгол бөхөө түүхэн уламжлалаар нь авч явж монгол бөхийнхөө ариун дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хордуулахгүй байх талаар хаана хаанаа ухаан зарж сэтгэл гаргах цаг болжээ. Сүүлийн хоёр жилийг би үндсэндээ өрсөлдөгч бөхийнхөө хажуугаар хөлийн цэцүүдтэй давхар барилддаг боллоо. Нэгэнт илэрхий болсон барилдаанд дахиж барилдуулах шийдвэр гаргахад би эсэргүүцсэн. Гэвч төр ард түмнээ мөн гадны зочид төлөөлөгчдийг хүндэтгэн дахиж барилдсан.

Спорт гэдэг залуу насных, хэсэг хүмүүсээс болж миний бүтэн жилийн хөдөлмөр талаар болсонд харамсаж байна. Тухайн наймын даваанд намайг засаж байсан Хөвсгөл аймгийн засуул Б.Мөнхбаатар танд засуул хүнийхээ үүргийг шударгаар биелүүлж зассанд талархаж байна. МБҮХ шинэчлэгдэх цаг нь болсныг барилдаан болгон харуулсаар байна" хэмээсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Orgil

      (103.57.93.50) 2016-07-18 21:49
      • 0
      • 0

      Ene chin hunii buten jiliin hudulmur shdee ilerhii unasan bna purevdagva

      Хариулах

    • Үнэний төлөө

      (202.179.24.46) 2016-07-16 21:26
      • 0
      • 0

      Бөхийн холбооны булхайны золиос болсон олон сайхан бөхчүүд одоо дуугаа нэгтгэн дуугарч бөхийн холбоог өөрчлөх цаг болжээ. Тухайлбал "50 жилийн ганцаардал ба миний ялалт" дурсамж бичсэн Баянаа аврага,10даваад цолоо авч чадаагүй, Өсөхбаярт зодуулсанаас олсон гэмтэлээсээ болж залуугаараа зодог тайлахад хүрсэн А.Сүхбат аврага,одоо энэ Бүрэнтөгс арслан,Содномдорж харцага гээд дуусахгүй дээ.

      Хариулах

    • хуяг

      (59.153.112.138) 2016-07-15 22:22
      • 0
      • 0

      Наад зураг дээр хэн нь унасан бна.Пүрэвдагва илэрхий луйвар хийлээ.

      Хариулах

    • чу

      (150.129.143.184) 2016-07-15 19:54
      • 1
      • 0

      монголын ард түмнийг талцуулах шахав.унаж даваж сур да дүү.гоншигносон баагий цааш ахидаггүй л юм да.хүрэлбаатар дээр очоод яах нуу, арчаагүй ном цээжилсэн өөр шидгүй л эр байна лээ. жоохон жудагтай бай. эр хүн шиг баянаа аварга шиг л бай л да.

      Хариулах

    • saraa

      (202.9.42.3) 2016-07-15 13:05
      • 0
      • 0

      tiishdee, ene MUBX-niihon uneheer sunusun, buh uzeh sonirholiig untaraaj baigaa hulhi gazar bainaa.

      Хариулах