Финландын Ерөнхий сайд онгоцоо өөрөө жолоодож ирнэ

Twitter Print
2016 оны 07-р сар 14-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох зочид, төлөөлөгчид өнөөдрөөс ирцгээж байна. Өнөөдөр 15:55 цагт Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манай улсад газардана. Сингапур улсын Ерөнхий сайд Ноён Ли Хсиен Лүүн өчигдөр ирсэн бол Финландын Ерөнхий сайд Юуха Сипиля Монгол улсад ирэхдээ өөрөө онгоцоо жолоодон ирэх болсон талаар Finlandtimes мэдээлжээ. Мөн тэрээр энэ тухайгаа өчигдөр Yle телевизээр ярьсан байна. Бусад онгоцны нислэгийн маршрут таалагдахгүй байгаа тул хувийн зардлаараа онгоц түрээслэн, өөрөө жолоодож ирэхээр болсон ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.