Явдал дунд дугуй хагарвал яах вэ?

Twitter Print
2017 оны 10-р сар 10-нд 15:51 цагт
Мэдээний зураг,

Дугуй хагарах нь ямагт хүндрэл учруулдаг. Гэхдээ их хурдтай явж байх үед дугуй хагарвал маш аюултай. Бид энэ үед хэрхэн машинаа зогсоох ямар нэг арга мэдлэг хэрэгтэй. Та бүхэн тогтоогоод аваарай.

-Дугуйны байдал ердийн биш болмогц тэр даруй жолоогоо хоёр гараагаа сайтар барьж явах нь автомашиныг аюулгүй жолоодох зайлшгүй шаардлага гэдгийг санаж байх.

-Хүрдээ нэг гараараа барьж явах нь зорчигчдод жолоодлогын ур чадварыг үзүүлж буй хэрэг огт биш.

-Газнаас хөлөө авч автомашиныхаа хурдыг аажмаар сааруулах. Тормозыг огцом гишгэхгүй байх. Үнэхээр аюултай бөгөөд түргэн зогсох зайлшгүй шаардлагатай үед л тормозыг огцом гишгэнэ үү гэхээс туршлагатай жолооч нар тормозыг огцом гишгэдэггүй.

-Автомашины хурдыг цагт 40 км хүртэл багасгаж байж дараа нь замын хажууруу аюулгүй газарт гаргах хэрэгтэй бөгөөд энэ нь зам дээр зогсохоос аюул багатай байдаг. Голдуу даваа юм уу өгсүүр газраас бууж явах үед буюу таны арын машин таныг харахгүй байгаа тохиолдолд энэ нь чухал юм. Тормозыг зөөлнөөр, болгоомжтой гишгэж байж машиныг зогсоох хэрэгтэй. Аюулгүй байх нь таны цагийн хуваарь буюу бусад ямар ч яаралтай ажлаас илүү чухал гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

-Хажуугаар машин ойрхон өнгөрч байхад дугуйгаа солих нь маш аюултай.

-Хуульд зааснаар танд байх ёстой анхаарлын гурвалжин тэмдгийг автомашиныхаа ард 5 метрийн зайнд тавих.

-Үдэш орой болон үзэгдэх орчин хязгаарлагдсан үед аккумуляторынхаа цэнэгийг хэмнэх гэж гэрлээ асаахгүй байх нь бусад жолооч нар таныг олж харахгүй байх аюултай.

-Автомашиныхаа урд хойно нь хэн нэгэн зорчигчийг зогсоохгүй байх. Эс тэгвээс автомашин хөдлөх үед бусдад аюул учруулж болзошгүй.

-Гар тормозоо татаж уруу газар зогсож байвал ухардаг араандаа, өгсүүр газар байвал нэгдүгээр араандаа хийх.

-Домкратаар автомашинаа өргөхийн өмнө уруу байгаа талынхаа дугуйны дор тулгуур буюу чулуу тавих. Модоор тулгуур хийж авахад их зардал шаардагдахгүй.

Эх сурвалж: mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.