Өвлийн дугуйг бүх улиралд ашиглаж болох уу?

Twitter Print
2016 оны 07-р сар 14-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Арзайсан хээтэй өвлийн дугуйгаа халуун, хүйтэн бүх улиралд ашигламаар санагдаж байна уу? Байнга сольж тавих нь төвөгтэй санагдаж байна уу? гэхдээ доорх нийтлэлийг уншаад таны бодол өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байна.

Шулуухан хэлэхэд өвлийн дугуйг бүх улиралд ашиглахад огтхон ч тохиромжгүй. Одоо бага зэрэг задалж тайлбарлая. Хэдий солихгүй нь таатай, хэмнэлттэй байгаа боловч урт хугацааны үед энэ нь үргүй зардал, машины замтай барьцалдах хүчин чадал зэрэгт сөргөөр нөлөөлдөг. Улмаар таны жолоодлогын хэв маягт муугаар нөлөөлдөг байна.

Нэгдүгээрт өвлийн дугуй гэж юу вэ?

Бүхий л өвлийн дугуйг маш хүйтэнд замтай барьцалдах чадвараа алдахгүй байхаар хийгдсэн байдаг. Үүнд мэдээж мөстэй, цастай, гулгаатай замууд багтана. Ингэхийн тулд резин нь зөөлөн, уян хатан шинж чанартай байдаг. Энэхүү онцлогоос шалтгаалж хээ нь илүү гүн мөн хээний загвар нь ер бусын өвөрмөц байх нь элбэг. 

Өвлийн дугуйг яагаад бүх улиралд хэрэглэж болохгүй вэ?

Дээр дурдсанчлан хүйтэнд зориулсан учраас өөрийн гэсэн онцлогтой талаар дурдсан. Харин дулаан үед цас мөсийг зүсэж жолоодох чадварыг хадгалах шаардлагагүй тул чухал хэрэгцээ огт гарахгүй.

  • Халуунд түргэн элэгдэнэ - Зуны болон бүх улирлын дугуйг бодвол өвлийн хээ нь илүү уян хатан шинж чанартай. Температурын дулаарлаас хамааран элэгдэл түргэн явагддаг аж. Зун болон бүх улирлын дугуй нь энэ нөхцөлд харьцангуй удаан ашиглах боломжтойгоор хийгдсэн байдаг. Учир нь резин хатуу хийцтэй байдаг. Үүнээс гадна өвлийн дугуй нь хээ зөөлөнтэй тул аяллаар хад чулуутай газар явахад амархан хагарах эрсдэлтэй. 
  •  
  • Үзүүлэлтийг бууруулна - Дулаанд өвлийн дугуй нь зун болон бүх улирлын дугуй шиг жолоодлогыг хангаж чадахгүй. Хэрвээ та рулээ зөөлөн, гарын аясаар, хурдан маневр хийхийг хүсэж байгаа бол дугуйн зөөлөн шинж чанар нь шууд саад болдог.
  •  
  • Буудах аюултай - Дугуйн хээнээс гадна ашиглалтын хугацаа гэж бий. Хэрвээ энэ нь өнгөрсөн (дугуйн ашиглах хугацаа, үйлдвэрлэгдсэнээс хойш 3-4 жил) дугуй ашиглаж байгаа бол халуунд, шулуунд хурдлахгүй байх, хэт их ачаа ачихгүй байх, замаа мэдэрч явах гэх мэт зөвлөгөөг дагаарай.   

 

Эх сурвалж: Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.