БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монголд ирлээ

Twitter Print
2016 оны 07-р сар 14-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр ирлээ. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авсан юм.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны энэхүү айлчлал нь хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай албан ёсны хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Ерөнхий сайд Ли Көцян бараалхана. Мөн энэ сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.