Египетэд олон зуун хүн ор сураггүй болж байна

Twitter Print
2016 оны 07-р сар 13-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Египетийн аюулгүй байдлын албаныхан тэрс үзэлтнүүдтэй тэмцэх ажиллагаа явуулснаас өнгөрсөн онд олон зуун хүн ор сураггүй болж, эрүү шүүлт амссан талаар хүний эрхийн төлөөх Эмнести интернэйшнл мэдээллээ.

Египетийн ард иргэдийн Хүний эрхийн төлөөх байгууллагад мэдээлснээр улстөрчдөөс гадна жагсаал цуглаанд оролцсон оюутнууд, сурагчид сураггүй болсон аж. Түүнчлэн Египетийн аюулаас хамгаалахын цагдаа нарт баригдсан хүмүүс шүүхийн шийдвэргүй олон сараар хоригдох явцдаа нүд нь боолттой, гавтай байдаг тухай ярьжээ.

Египетэд 2013 онд анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурсийг Египетийн цэргийнхэн 2015 онд түлхэн унгааж, баривчилсан юм. Үүнийг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 1000 гаруй хүн амь үрэгдэж, 40 мянган хүн шоронд хоригдсон байна. Эмнести интернэйшнл байгууллагын мэдээлснээр Египетийн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн бүрэн зэвсэглэсэн цагдаа нарт өдөрт 3-4 хүнийг гэрт нь дайран орж баривчлан авч явдаг гэнэ. Тухайлбал 14 настай Мазен Мохаммед Абдаллахыг Каир хот дахь гэрээс нь өнгөрсөн оны есдүгээр сард аюулаас хамгаалахын цагдаа нар баривчлан авч явсан байна. Түүнийг экс ерөнхийлөгч Мухаммед Мурсийн Мусульман ахан дүүс хөдөлгөөнийг дэмжиж, жагсаалд оролцсон хэрэгт буруутган баривчилжээ. Түүнчлэн Кэмбрижийн их сургуулийн итали оюутан Жиулио Гегенийн тамлагдсан цогцос өнгөрсөн хоёрдугаар сард автозамын хажуугаас олдсон нь Египетийн аюулгүй албаныхны хийсэн хэрэг хэмээгдэж байна.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.