“Өвдөг шороодсон” бөх туг тойрохын учиг

Twitter Print
2016 оны 07-р сар 13-нд 12:01 цагт
Мэдээний зураг,

Та энэ зургийг харж байна. Энэ бол Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан. Олон нийтийн сүлжээнд хэнийх нь өвдөг түрүүлж, тохой түрүүлж хүрсэн бэ гэх таамаг өчигдрийн тэдний барилдаанаас эхлэн өнөөдрийг хүртэл хөвөрч байна. 

Хөлийн цэц телевизийн бичлэгээр бус өөрсдийн нүдээр харснаараа дүгнэлт гаргаж, Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарыг дахин барилдуулахаар болов. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн нэлээд хугацаа өнгөрсний эцэст тэд дахин барилдлаа.

Энэ удаа Улсын арслан П.Бүрэнтөгсийг улсын начин Р.Пүрэвдагва давав. Харин Улсын арслан П.Бүрэнтөгс зүлэг ногоон дэвжээн дээрээ цурхиран уйлж, наадамчин олныг тавгүйтүүлэв.

Ийнхүү хүчит бөхийн барилдааны наймын даваанд барилдсан барилдаан маргаантай болж өнгөрлөө. Үүнээс болж иргэдийн дунд “Өвдөг шороодсон” бөх туг тойрсон учир шалтгааныг хайж байна.

Сүүлийн жилүүдэд наадам болгоноор монгол бөхчүүдийн будлиан булхай, найраа наймааны тухай олон нийт ярьцгаах болж.  Энэ бүхний эцэст үзэгчдийн уухайн түрлэгээр хүч бяр нь тэгширдэг бөхчүүдийн нэр хүнд унаж,  үндэсний спорт үнэгүйдэж эхлэв.

Олон нийт Р.Нямдорж тэргүүнтэй Монголын үндэсний бөхийн холбооноос энэ бүхний учир шалтгааныг хайж байна.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбоо хэрхэн ажиллах үүрэгтэй вэ?

Монголын үндэсний бөхийн холбоо нь 1990 онд байгуулагдсан, бөхчүүд, бөхийн засуул, цэц, бөх судлаач, бөх сонирхогчдыг эгнээндээ нэгтгэсэн нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. МҮБХ-ны эрхэм буюу язгуур зорилго нь монгол үндэсний бөхийн олон зууны турш хөгжин дэлгэрэх үндсийг бүрдүүлэх явдал юм. Энэ хүрээнд тавигдах гол зорилго нь үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыг батжуулан хөгжүүлэх, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг өөрийн оронд болон гадаад орнуудад сурталчлан алдаршуулах явдал юм.

Үндсэн зорилт нь:

•    Бөхчүүд, засуул, цэцдийн нийгмийн асуудлыг шийдэх, тэдний хөдөлмөр хамгааллыг хангах
•    Бөхчүүдийн нэр хvндийг хамгаалах
•    Бөх болон үзэгчдийн харилцан хvндэтгэл, соёлт харьцааг төлөвшүүлэх, эв нэгдлийг хангах
•    Бөхийн барилдааныг ямар нэгэн байгууллага хэсэг бүлэг хүмүүсийн явцуу зорилгод үйлчлүүлэхгүй байх.

МҮБХ-ны зохион байгуулалтын бүтэц нь МҮБХ-ны удирдлага, аймгийн үндэсний бөхийн холбоо, сумын үндэсний бөхийн холбооноос бүрдэнэ. МҮБХ-ны удирдлагын тогтолцоо нь Их эе, цэцдийн зөвлөлийн хуралдаан, тэргүүн, тэргүүлэгчдийн хурал гэсэн бүтэцтэй байна.

Тэгвэл, Монголын үндэсний бөхийн холбоо үндэсний бөхийн дэвшилтэт уламжлал, ёс горимыг хэрхэн батжуулан хөгжүүлж байна вэ?

Тэд бөхчүүдийн нэр хүндийг хамгаалж, эв нэгдлийг хангаж, хэсэг бүлэг хүмүүсийн явцуу зорилгод үйлчлүүлэхгvй ажиллаж чадаж байна уу?

П.УНДРАМ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (5.46.213.169) 2016-07-13 18:12
      • 0
      • 0

      Manai ard tumen uls tordoo yamar saihan tseverlegee hiiv odoo bohdoo tseverlegee hiie! Ene Nyamdorj guai baisaar l bgaa yum uu?

      Хариулах