Р.Пүрэвдагвад улсын арслан цол олголоо

2016 оны 07-р сар 13-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадам өндөрлөлөө.

Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын арслан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА шинээр улсын арслан цолны болзол хангасан Р.Пүрэвдагваар 10 давж, МОНГОЛ УЛСЫН АВАРГА цолны болзол хангалаа. Тэрбээр ийн Монгол Улсын 22 дахь аваргаар тодорч байна.

Мөн хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд тунаж үлдэж барилдсан Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва Улсын арслан Н.Батсууриар ес давж улсын арслан цолны болзол хангалаа. 

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангасан Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва нарт Ерөнхийлөгч цол, тэмдэг гардууллаа.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (139.5.218.237) 2016-07-13 16:18
      • 0
      • 0

      Icheechee ingej hun chanar icheh yumgui bj bhaar doping hereglesen ni deer bj de chamd

      Хариулах

    • Зочин

      (89.102.69.51) 2016-07-14 17:38
      • 0
      • 0

      Dahij barildah shiidver gargasan humuus ruu n bish, ARD tumendee saihan barildaan uzuulsen Purevdagvag buruutgaad bgaag n oilgohgui bn, tér 2 yaj unajbgaagaa ch medeegui, bichlegee nyaglahaasaa omno barild gd shiidverlexen shuu dee.. Tiim blhr shiidver gargasan humuusiig ehleed buruutga, saihan barilddaj bgaagaa bish.. Arslangiin hemjeend sainan barildaj chadsan, bayr hurgie.. (y) (y)

      Хариулах