УИХ-ын гишүүн С.Жавхлан морио ижил сүрэгт нь нийлүүлжээ

Twitter Print
2016 оны 07-р сар 09-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн С.Жавхлан 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр хөлөглөсөн шаргал зүсмийн морио ижил сүрэгт нь нийлүүлжээ. Энэхүү морийг иргэн Сайнжаргалын Анхбаяр сонгуулийн ажилд нь амжилт ерөөн С.Жавхланд бэлэглэсэн аж.

С.Жавхлан төр, түмнийхээ төлөө төрийн жолоо атгалцах ялалт өөд хамтдаа тэмүүлсэн аргамаг хүлгээ хөдөө хээр талдаа дураараа давхиг хэмээн, өөрийн биеэр ижил сүрэгт нь нийлүүлсэн байна. Харин шарга морины эзэн С.Анхбаяр "Жавхлант шарга" хэмээх нэрийг мориндоо хайрлаж С.Жавхланд бэлэг болгожээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.