Португалчууд түүхэндээ анх удаа буурал тивийн аварга боллоо

Twitter Print
2016 оны 07-р сар 11-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Бүтэн нэг сарын турш үргэлжилсэн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн Португалийн ялалтаар өндөрлөлөө. Ийнхүү Португалийн баг өмнө нь арван удаа учраа тоглож байсан Францын багийг анх удаа 1-0 харьцаагаар буулган авсан юм. Нэмэлт цагаар Португалийн тамирчин Эдер хожлын гоолыг хийж Португалчууд түүхэндээ анх удаа буурал тивийн аварга боллоо. 

Аваргын алтан медалийн төлөө 1984, 2000 оны тивийн аварга Франц, 2004 оны тивийн аваргын мөнгөн медальт Португал тунан үлдээд байсан юм. Шөвгийн дөрөвт оноолт таарсан Герман-Францын тоглолтын хувьд сүүлийн дэлхийн аваргууд хангалтгүй тоглолт үзүүлсэн хэмээн олон хөгжөөн дэмжигчид шүүмжлэлтэй хандсан. Довтлогчид болох Т.Мюллер, М.Гётце, хагас дээр тоглосон М.Өзил, Т.Кроос, Б.Швайнштайгер нар довтолгооныг гүйцэд хийгээгүй, торгуулийн талбайд дамжуулалтаа багийн хүндээ өгч чадаагүй зэрэг олон алдаа гаргасан учир гоол оруулж чадаагүй.

Мөн өмнөх тоглолтонд Ж.Боатэнг 16-гийн шугам дотор бөмбөгөнд гар хүрсэн учир Итали торгуулийн цохилтоор гоол оруулсан. Энэ удаа ч гэсэн Б.Швайнштайгер эхний үе дуусахтай зэрэгцээд торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэн учир Италийн шүүгч Н.Рицолли шууд пенальт заасан. “Евро 2016”-гийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж буй А.Гризманн боломжийг ашиглан багтаа тэргүүллийг авч ирсэн. Үүнээс хойш 27 минутын дараа талбайн эзэд дахин гоол оруулж Франц хүчтэй өрсөлдөгчөө буулган авсан. Мөн Герман хоёр жилийн өмнө дэлхийн аваргын шөвгийн наймд ялж байсан багтаа хожигдсон өмнөх тоглолтуудын алдаагаа засч чадаагүйтэй холбоотой байж болох юм.

Ж.Боатэнг, Б.Швайнштайгер нар торгуулийн талбайд бөмбөгөнд гар хүрсэн, М.Гомесээс өөр тоглогчид нь нэгээс дээш гоол оруулж чадаагүй гээд тааруухан үзүүлэлттэй Герман нутаг буцаж байна. Харин ганц магтах тоглогч нь М.Нойер байлаа. Тэрээр 2009 оноос хойш шигшээ багийнхаа хаалгачаар тоглох болсон. Түүнээс хойш дэлхийн аваргаас алт, хүрэл, Европын аваргаас хошой хүрэл медаль авсан. Энэ удаа хэсгийн тоглолтонд нэг гоол алдаагүй, Италитай торгуулийн цохилт хийхэд сүүлийн бөмбөгийг хааж, багтаа ялалт авч ирсэн.

Ийнхүү 15 дахь удаагийн буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд түүхэндээ анх удаагаа Европын аварга боллоо. Анх удаа 24 улсын үндэсний шигшээ баг оролцсон тэмцээн олон гайхалтай зүйлээр дүүрэн өндөрлөлөө. Дэлхийн хамгийн шилдэг, үнэтэй хөлбөмбөгчин К.Роналду 2016 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин, 4 дэх Баллон Дорын эзэн боллоо.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: zoloo_fifa@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.