Украин, Гүрж улсууд Европын Холбоонд визгүй зорчих болж байна

Twitter Print
2016 оны 07-р сар 08-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Украин, Гүрж, Косовогийн иргэд Европын Холбоооны улс орнуудад визгүй зорчих бож байна. Европарламентийн Гадаад харилцаа эрхэлсэн Хороо ийм шийдвэрт хүрчээ. Хорооны хуралдаан дээр  Украины иргэдийг визгүй зорчуулах шийдвэрийг нийт 42 гишүүн дэмжсэн бол гурван гишүүн эсэргүүцэж, 6 нь түдгэлсэн байна. Харин Гүржийн хувьд 43 нь дэмжиж, 5 гишүүн эсэргүүцэж, 3 түгэлзсэн бол Косовод 7 гишүүн эсэргүүцэж,  6 нь түдгэлзэж, 38 гишүүний дэмжлэгээр визгүй зорчих тогтоолыг баталсан аж. 

Европарламентийн гадаад харилцааны Хорооны энэ шийдвэрийг Хүний эрхийн Хороо мөн давхар баталгаажуулах ёстой бол зуны завсарлаганы дараа шийдвэрлэх болсон байна. 

Украины асуудал хариуцсан төлөөлөгнч Яцек Сариуш-Вольский Европарламентийн хуралдаан дээр үг хэлэхдээ, "Украин улс Евромайданы үеэс Европын Холбоонд нэгдэх том алхам хийсэн бөгөөд Евопын ардчилалын үнэт зүйлсийг дээдэлж, сонголт хийсэн. Тиймээс Украин улс тус холбоонд визгүй зорчих бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан нь гарцаагүй учир цаашдын аливаа түвэг чирэгдэлгүй яаралтай энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй" гэж тэмдэглэсэн байна. (илтгэлийн эхийг 112.ua).

Дорнод Европын болон Өрнөд Балканы улс орнуудад визийн хялбаршуулсан журам тогтоох нь Европын холбооны гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогод нэн чухал шаардлагатай арга хэмжээ гэж  Европарламентийн гишүүд үзэж байгаа учир өнгөрсөн зургадугаар сараас шийдвэртэй алхамд хүрч, Украин, Гүрж улсуудыг энэ намар хүртэл визгүй хялбаршуулсан журмаар хил нэвтрүүлж эхэлсэн билээ. 

Харин Европарламентийн хуралдаан дээр уг асуудлаар гишүүдийн санал хураахад Итали, Франц улсууд   татгалзаж, визний хялбаршуулсан шинэ журам батлагдтал шийдвэрээ хойшлуулах санал тавьсан байна.  Шинэ журам ирэх есдүгээр сард батлагдах аж. 

Еврокомиссоос 2015 оны арванхоёрдугаар сард Гүрж, Украин улсууд Европын Холбооны визний хялбаршуулсан журмын бүх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан тухай илтгэлдээ тэмдэглэж байсан бөгөөд  2016 оны эхнээс эдгээр улсуудыг визгүй зорчих улс орнуудад багтаах саналыг Европын Холбооны Зөвлөл, Европарламентад тавьсан аж. 

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.