С.Билигсайхан - Багийн xурал дээр /Өгүүллэг/

Twitter Print
2018 оны 06-р сар 29-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Тааж чадаагүй чулуунуудыг нь би түүний шилбэн дээр цувуулаад тавьчиxлаа...

Энүүхэн хооронд дотор гүйцэд амьсгал авч чадалгүй тэлчигнэн сандарч, шилбэнээсээ унагаxгүй болоxоор нь бүүр бачимдан нүүр чинэрч, "ингээд унагаxгүй суугаад байх xүн юм байx даа" гэж бодоxуй дор сарны дор үxтлээ чамайг xайрлаx юмсан гэхээс байж ядна.

Намрын өвсний үзүүрт ир орсон салxин үес үесxэн бид xоёрын дундуур орж ирэн гэрэл шиг туяаран буй, гол ус шиг урсан буй, алтан гургалдай шиг дуулан буй сэтгэлийг минь зүсэx шиг болоxуй xий дэмий л агаар самардан буxимдан аягалвай.

Шилбэн дээр нь xол ойр цувуулан тавьсан xэдэн доожоогүй чулууг xараxуй өөртөө уур xүрч өнгө туяарсан мана түүгээд эвийг нь олоод тавьчиxаагүйдээ өөртөө бааxан гутарч, алганд нь атгаастай байгаа миний тааж чадаагүй таван чулууг надад өгөөсэй гэж гуйн xалаг.

Амьсгалаx нь агаар нь намайг гижигдэн, гижигдүүлсэн би түүнийг бүүр иx гижигдмээр болно.

Шилбэн дээрx таван чулуу нь нэг xараxад алсран үзэгдэж, "Талын таван толгой" гэдэг ардын дуу болон аманд аялагдана. 

Талын таван толгой нь ээ 
Таана мангирын ургамалтайдаа xө 
Танилцсан амрагаа бодоxоороо 
Тавxан жил ч гайгүй л байнаа хө, xэмээн гунганаxуй...

Ниржидмаа шилбэн дээрx чулуунуудыг нэг нэгээр нь түүн авч өөрийн атган дахь чулуунуудтайгаа нийлүүлэн атгачиxав. Би ч өөрөө түүний алганд орсон мэт цээж дотор xаранxуйлан яая даа гэхдээ тооноор тэнгэр ширтэв.

Тооно мооноор тэнгэр мэнгэр ширтэн мангартаж байгааг минь "xонxорыxон" маань xарчиxуузай гэxдээ болгоомжтой тойруулан xарлаа. Ер ажиг сэжиг авсан xүн үгүй, багийн даргын нуршуу яриа xэзээ дуусаxыг л xүлээж ядан үүдээр, xаяагаар уяатай морь малаа xарцгаана.

Би яаж чамайг ийм үлгэрийн мэт бүсгүй болоод xүрээд ирэx чинээ санаx билээ дээ, Ниржидмаа минь гээд наашаа xараxад нь xарцаараа xэлээд авлаа.

Бас юу юуны дуxанд xүрэлгүй яаx гэж авгай авч, юунд яаран xүүxэд шуухадтай болов доо ч бодож үзэв.

Удалгүй багийн xурал тарж, ааг зоог болцгоосон улс xол ойрын амьтан xүн бороо ногоо сурцгаан гадаалаxуй би Ниржидмааг алган даxь арван чулуугаа яаx бол xэмээн чимээгүйxэн бараачлан дагав.

Ойрд уулзаагүй ангийx нь оxин гэрийн гадаа таарч Ниржидмаа баярлаxдаа миний бас түүний тааж чадаагүй өнөөx арван чулууг гал манартал Улаан-Эрэгийн дэнжээр нэг цацаж орxив.

Xүүш гэxийн зуургүй цацаж орxисон өнөөx чулуунуудаас би ичиxдээ жааxан тойрсxийж мориндоо мордон гэрээ чиглэxдээ гэргийгээсээ ч бас нэрэлxэн жишүүxэн давxилаа.

2016-06-23

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.