Украины цэргийн цол тэмдэг Гуравдугаар Рейхийнх мэт болж гэнэ

2016 оны 07-р сар 06-нд 11:09 цагт
Мэдээний зураг,

Украины үндэстний үзэлтнүүд улс  орноо коммунизмын үзэл суртлаас бүрэн ангижруулахын тулд хуучин Зөвлөлтийн үеийн дурсгалт зүйлсийг шийдвэртэй устгаж эхэлсэн билээ. Энэ өөрчлөн байгуулалтын хүрээнд одоо армийн дүрэмт хувцасны загвар, цол тэмдэгэнд шинэчлэлт хийж, Гуравдугаар рейхийн үеийн цэргийн цол тэмдэгтээс ялгахааргүй шинэ загвар төсөл боловсруулсан байна. 

Украины ерөхийлөгч  Петр Порошенко энэ төслийн дагуу “Зэвсэгт хүчний дүрэмт хувцас, цол тэмдэгтийн загвар” баримт бичигт гарын үсэг зурж баталсан аж. Уг баримт бичиг ёсоор одоо Украины цэргийн албан хаагчдын мөрдэст хуучны таван хошуу бус, тэгш дөрвөн өнцөгт од хадагдах болж байна. 

Цэргийнхний шинэ мөрдэсний загварыг Украины ерөнхийлөгчийн батлан хамгаалах асуудал хариуцсан зөвлөх Юрий Бирюков өөрийн Facebook хуудсан дээр тавьсан байх бөгөөд  “Жил гаруй хугацаанд үргэлжилсэн амаргүй хүнд энэ ажилд өнөөдөр цэг тавих цаг ирлээ. Өнөгрсөн хугцаанд энэ төсөлд таагүй хандсан хүмүүс олон талын гомдол санал ирүүлж, сүрдүүлэн шуугиан тарьж ирсэн билээ" гэж бичсэн байв.

 Гэтэл бүтэн жилийн нөр хөдөлмөр зарцуулсан төслийн эцэст Украины цэргийн цол тэмдэг Германы бундесверийн цэргийн дүрэмт тэмдэгээс ялгах юмгүй, шууд хуулбарласан мэт болж гэж Оросын хэвлэл мэдээллүүд тэмдэглэж байна. 

Украины парламент 2015 оны тавдугаар сард коммунизмын үр дагавараас ангижрах багц хууль батласан цагаас Зөвлөлтийн цаг үеийн бүх хөшөө дурсгал, нэр усыг шинэчлэн өөрчилж эхэлсэн билээ. 

https://www.facebook.com/photo.php?fbid=1756947037907439&set=pcb.1756947851240691&type=3

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.