Туркийн цэргийн өндөр тушаалын офицерууд нисдэг тэрэгний ослоор амь үрэгджээ

Twitter Print
2016 оны 07-р сар 06-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Туркийн цэргийн өндөр албан тушаалтнууд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэж, бэртэж шархаджээ. S-70 маркийн нисдэг тэргээр зорчиж явсан тэд Туркийн умард хэсгийн  Гиресун хязгаарт осолдсон бөгөөд наад зах нь зургаан хүн амь үрэгдэж долоон хүн хүнд бэртэл авсан байна. 

Урьдчилсан таамгаар осол цаг агаарын тохиромжгүй нөхцөлөөс шалтгаалсан гэж үзэж байгаа бод нисдэг тэргэнд бригадный генерал, нэг дэд хурандаа, хошууч цолтой хоёр албан тушаалтнууд эхнэрүүдийн хамт зорчиж явсан тухай Zaman сайт мэдээлсэн байна. Тэд ариун Рамадан сарын төгсгөлд орон нутгийн оршин суугчидтай уулзаж, баяр тэмдэглэхээр явж байсан аж. 

Туркийн ерөхий сайд Бинали Йылдырымын мэдэгдсэнээр уг осол террорист халдлагатай холбоогүй бөгөөд цаг агаарын онц хүнд нөхцөлөөс шалтгаалсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.