УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, Я.Санжмятав нарыг сонголоо

Twitter Print
2016 оны 07-р сар 05-нд 17:27 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын дарга М.Энхболд намын бүлэг байгуулсан тухай, намын бүлгийн даргыг томилсон тухай шийдвэрийг тус тус танилцууллаа. Дараагаар нь УИХ-ын дэд дарга томилох асуудлыг хэлэлцлээ. 

Ингээд УИХ-ын дэд даргаар Ц.Нямдоржийг хуралдаанд оролцсон 70 гишүүний 97.1 хувийн саналаар сонголоо. Харин АН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн Я.Санжмятавыг хуралдаанд оролцсон 72 гишүүний 95.8 хувийн саналаар УИХ-ын дэд даргаар сонголоо.

Ингээд чуулганы үдээс хойшхи хуралдаан өндөрлөлөө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.