Доналд Трамп эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхээр зорьж байгаагаа мэдэгджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 08-нд 12:20 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Вашингтонд болсон үймээнийг буруушааж буйгаа илэрхийлж, буруутай этгээдүүд зохих шийтгэлээ хүлээнэ гэдгийг өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Тэрээр АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд эрх мэдлээ шилжүүлэхээр бэлтгэж байгаа тухайгаа, "Ерөнхийлөгчийн эрх мэдлээ тайван замаар, ном журмын дагуу шилжүүлэхэд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна." хэмээн бичсэн байна. Ерөнхийлөгч Д. Трамп америкчуудыг тайван, эв нэгдэлтэй байхыг уриалж, "Та бүхний Ерөнхийлөгчөөр ажиллах нь нэр төрийн хэрэг байлаа.

Дэмжигчид маань урам хугарч байгааг мэдэж байгаа ч бидний шинэ гайхалтай кампанит ажил дөнгөж эхэлж байгааг мэдээсэй гэж хүсч байна." гэжээ. Өнгөрсөн лхагва гарагт Д.Трампын дэмжигчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн, Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран орж, үймээн дэгдээсэн билээ. Үймээний үеэр 4 хүн амь үрэгдэж, цагдаа нар 70 орчим хүнийг баривчилсан юм.

Эх сурвалж: Lenta.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.