Ардчилсан нам мэдэгдэл гаргажээ

Twitter Print
2016 оны 07-р сар 05-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан нам 6 дугаар сарын 29-нд болсон УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, төрийн эрх барих дээд байгууллагынхаа сонгуулийг шударгаар, хуулийн дагуу явуулж, гарсан үр дүнг нийтээр хүлээн зөвшөөрч, төрийн институцийг тасралтгүй, хэвийн ажиллуулах нь ардчилсан нийгмийн эрхэм үнэт зүйл,  чухал соёл мөн хэмээн мэдэгдэл хийсэн билээ.

Гэвч, сонгуулиас хойших сүүлийн хэд хоногт сонгууль хуулийн хүрээнд шударга болж чадаагүй талаар цөөнгүй мэдээлэл ирж, хуулийг ноцтойгоор зөрчсөн байж болзошгүй баримтууд илэрч эхэллээ. Тиймээс, сонгуулийн явцад гарсан дараах зөрчлийг бүх шатны сонгуулийн байгууллагууд болон хууль, хяналтын байгууллагууд шалгаж үнэн мөнийг нэн яаралтай тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

1. Жаран тэрбум төгрөгөөр төрийн сонгуулийг худалдаж авах хуйвалдаан явуулсан байж болзошгүй ноцтой баримт сонгуулийн өмнөхөн нийтэд дэлгэгдсэн. Энэ талаар хуулийн байгууллагад 7 хоногийн өмнө албан ёсоор гомдол гаргасан боловч ямар ч ажиллагаа явуулсангүй өдий хүрлээЭнэ нь Эрүүгийн хуулийн 82, 821, 263, 264, 268, 269, 270 зүйлүүдийг тус тус зөрчсөн гэмт хэрэг байж болзошгүй.

2. Сонгуулийн дараа явуулсан хяналтын тооллогоор машинаас гарсан саналын хуудасны тоо, сонгогчийн тоо хоёр зөрсөн тохиолдол гарлаа. Жишээлбэл, 55-р тойрогт хийсэн хяналтын тооллогоор машинаас гарсан саналын хуудсын тоо нь сонгуулийн санал авах байранд бүртгүүлж саналын хуудас хүлээж авсан сонгогчийн тооноос 234-өөр илүүдэж байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 97.4-ийг зөрчсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 82, 131 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг байж болзошгүй.

3. Саналын хуудсыг хувилж санал өгүүлэн Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 84-р зүйлийн 84.1-д “Саналын хуудас нь... сонгуулийн дүн гаргах үндсэн баримт бичиг...“ гэж заасан. Хуулийн 99.3-д “...Баталсан загвар, шаардлага хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно, иймд сонгуулийн дүнд өөрчлөлт орно. Хуулийн 84.10-д саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна.” 84.14-т “Батлагдсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно” гэж заасан.

4. “Царцааны нүүдэл” гэгч үйлдэл сонгуулийн дүнд ноцтой нөлөөллөө.  Энэ нь сонгуулийн тухай хууль болон Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, танилцуулах, давхардлыг шалгах, сонгогч шилжих тухай журамд заасныг илт зөрчсөн үйлдэл юм.  Шилжилт хийлгэхийг хүссэн сонгогч холбогдох төрийн байгууллага дээр иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр ирж шилжих хүсэлтээ гаргах ёстой байтал итгэмжлэл гэсэн хуульд заагаагүй бичиг баримтыг үндэслэн сонгогчдыг бөөнөөр нь шилжүүлжээ. “Царцааны нүүдэл” гэх үйлдлээр шилжүүлсэн сонгогчдийн тоо 18,000-д хүрсэн тухай баримт байна. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 65.2, 65.4, Эрүүгийн хуулийн 82, 130 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэг байж болзошгүй. 

Энэ бүх хууль бус үйлдэл сонгуулийн үр дүнд шууд нөлөөлсөн гэж үзэж байна.

Ардчилсан нам хууль зөрчсөн үйл явдалтай эвлэрэх боломжгүй. Ийм ноцтой зөрчлүүд гарчихаад байгаа тойргийн гишүүдийн бүрэн эрхийг яаран батламжлахыг оролдох нь хууль дээдлэх ардчилсан ёсонд нийцэхгүй. Дээр дурдагдсан зөрчлүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж үнэн мөнийг тогтоох хүртэл УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулахгүй байх нь зүйтэй.

АРДЧИЛСАН НАМ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.25.230) 2016-07-05 10:00
      • 0
      • 1

      Булхай нь илэрлээ гэж чацга алдатлаа уурлаж байх шив дээ. Тэгээд л нээх шоронгоор айлгадгиймаа. Битгий уурлаа.Сайн цаг ирж л таараа. Бид чинь тэнгэр удамтай шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.39) 2016-07-05 09:45
      • 1
      • 0

      ёстой солиор. Та нар заавал идэж ууж china Mongolia-даж, хэл ус ястан үндэстэнгээр нь доромжилж атигар гитлерийн чинь харцаар монголчууд бөмбөрч байх ёстой юу хуцаваа та нар. мөрөөрөө тэр хятад америкруугаа хурдан зайлахгүй бол нутгийн аялгаараа та нарт доромжуулсан мэнгэтэй сайд бүгдийг чинь нэг худаг гэдэг газарт аваачих байх шүү сүгнүүдээ

      Хариулах